Шууд Chart

Цагдаагийн ахлагч Б.Цолмон бяцхан хүүгийн амь насыг аварчээ

2017-05-28 12:16:07

 Энэ оны тавдугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн Жаргалант хотхоны 4-88 тоотод оршин суух иргэн Н нь 1 нас 2 сартай хүүгээ унтаж байхад нь түр орхин дэлгүүр ороод ирэх үед хүү сэрэн цахилгаан зуухаа залгасны улмаас гал түймэр гарах аюултай нөхцөл байдал үүссэн үед тус Цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Цолмон сонор сэрэмжтэй, түргэн шуурхай ажиллаж хүүгийн амь насыг аварсан байна.

Хүүгийн эцэг, эх Цагдаагийн байгууллагад болон алба хаагчид чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлжээ. Хүүгийн амь насыг аварсан цагдаагийн ахлагч Б.Цолмонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.


Цагдаагийн ахлагч Б.Цолмон бяцхан хүүгийн амь насыг аварчээ  
Үзсэн: 1793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
үүрээ [202.179.31.xxx] 2017-05-29 17:08
Б.Цолмонд баяр хүргэе.Бас ээж аавтай нь адилхан их баярлаж байна. Бидэн шиг цөөхөн монголчууд бие биенээ хайрлах хамгаалах хэрэгтэй.
Зочин [66.181.182.xxx] 2017-05-28 15:12
Миний цагдаа намайгч чамайг ч,та нарыг ч хамгаалана:Б.Цолмонд баяр хүргэж ажлын улам их амжилт хүсье,бидний залгамж үе сайн ажиллаж байгаад талархая,миний үед жараад онд ДЭМИЙ ШҮҮ ДЭМБЭРЭЛ ЦАГДААД ХЭЛЭНЭ ШҮҮ?гэж ярьдаг байсан юм.

Бидэнтэй нэгдээрэй