Шууд Chart

Валют арилжаалагчдад хийсэн шалгалтын дүнг нэгтгэж байна

2013-11-15 10:09:45

Санхүүгийн зохицуулах хорооноос өчигдөр гадаад валютын худалдаа хийж буй иргэн, хуулийн этгээдэд шалгалт хийсэн  талаар мэдээлсэн.

Шалгалтад  Чингэлтэй дүүргийн нэг, хоёр, гуравдугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Найман шарга”, “Их найман шарга”, “Цэцэг” төв, “Ард” кино театр орчимд гадаад валютын арилжаа эрхэлж буй иргэд хамрагдсан байна.

Тус шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн газар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагчид, хороодын цагдаагийн болон олон нийтийн байцаагч нар багтаж ажиллажээ.

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлан, дүгнэлтийг ирэх долоон хоногт багтаан гаргаж, олон нийтэд мэдээлэх аж.

 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Валют арилжаалагчдад хийсэн шалгалтын дүнг нэгтгэж байна  
Үзсэн: 1140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй