Шууд Chart

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Холт интернейшнил олон улсын төрийн бус байгууллагын Азийн хөтөлбөрийн дэд захирал Дэвид Лимийг хүлээн авч уузлаа

2013-06-27 15:51:09

 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Холт интернейшнил олон улсын төрийн бус байгууллагын Азийн хөтөлбөрийн дэд захирал Дэвид Лимийг 2013-06-25-ны өдөр  хүлээн авч уузлаа. 

   Энэ удаагийн уулзалтаар Холт интернейшнил олон улсын төрийн бус байгууллагатай хүүхдийн эрх хамгаалал, хүүхэд үрчлэл, хүүхдийг өөрийн гэр бүл, эцэг, эхтэйгээ өсөж торних боломж нөхцлийг хангахад дэмжлэг үзүүлэх асуудлаар хамтран ажиллах, харилцан туршлага солилцохыг зорьж байгаагаа ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал илэрхийллээ. 
   Тэрбээр “Бид аль болох хүүхдийг гэр бүлийн орчинд өсгөх, хөгжүүлэх, хамгаалахад чиглэсэн бодлого барин ажиллаж байна. Тиймээс яаманд Гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан хэлтсийг тусгайлан байгуулсан юм. Мөн хүүхэд үрчлэлийг нэлээд анхаарч үзэж байгаа. Хүүхдийг өөрийн гэр бүлд нь, эцэг, эхтэй нь хамт байлгахын төлөө ажиллаж байна. Гэр бүлийн бат бэх, тогтвортой харилцаа, гэр бүлийн боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт, хөтөлбөрийг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ бүх ажилд Та бүхний туршлага, дэмжлэг хэрэгтэй бөгөөд хамтран ажиллахыг хүсч байна” гэдгээ уламжилсан. 
   Харин Холт олон улсын төрийн бус байгууллагын Азийн хөтөлбөрийн дэд захирал Дэвид Лим “Хүүхдийн эрх хамгаалах чиглэлээр төгс хөтөлбөртэй орон байдаггүй. Солонгос улс гэхэд хүүхэд үрчлэлийн асуудлыг багасгах бодлого барьж байна. Учир нь тухайн хүүхэд өөрийн эцэг, эх, гэр бүлдээ амьдрах нь хамгийн үр дүнтэй. Тиймээс хүүхдийн эрх хамгаалал, гэр бүлийн харилцааг дэмжих тал дээр хамтран ажиллахад бэлэн байна. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж, төсөл, хөтөлбөр удирдаж буй боловсон хүчний мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх, сургахад анхаарна” гэлээ. 
Нийтэлсэн: Мөнхөө

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Холт интернейшнил олон улсын төрийн бус байгууллагын Азийн хөтөлбөрийн дэд захирал Дэвид Лимийг хүлээн авч уузлаа  
Үзсэн: 1648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй