Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 16/

2013-11-16 07:55:22

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 11-р сарын 16. Бямба гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн эхэн харагчин Гахай сарын шинийн 14. Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Түлэх.  Шүтэн барилдлага Мунхрахуй. Наран 08.20-д мандаж, 17.32-д жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Гялалзсан өдөр. Магадгүй та энэ өдөр замбараагүй байна. Гэвч ихэнх нь амжилттай байх ёстой. Аз болон сайн хувь тавилан таны замын өмнөхийг засна. Урт хугацааны маргаанаас зугтаах нь хамт ажиллагч эсвэл даргатайгаа дээд зэргийн сайхан харьцаатай хэвээр үлдэхэд тань дөхөм болно. Хонжворт сугалаа худалдаж авах нь хожигч болоход зурвас татаад л өнгөрнө. Таныг хорлох далд бодлого муу санаанаас зайгаа барь. Сонор сэрэмжтэй бай. Таны сонор сэрэмж болон зөн совин чинь хөдлөх мэдрэмжийг төрүүлнэ. Өнөө оройг зөөлөн ая, лаа, нарийн идээ сайн дарсыг ширээн дээрээ байрлуулаад дотны хүнтэйгээ өнгөрөө.


Хумхын орд (1/20-2/18): Бүтээлч өдөр. Cap ихрийн ордонд шилжиж байгаатай зэрэгцэн таны ажлын бүтээмж дээд цэгтээ хүрнэ. Өнөөдөр утасны дуудлагандаа хариу өгөн, захиандаа хариу бичих болон хөршийнхөөрөө зочлоход таатай өдөр байна. Хэрэв цаг агаар таатай байвал гадагшаа гарч, цэвэр агаар амьсгалан байгалийн сайхныг таал.

 

Загасны орд (2/19-3/20): Тэмцэлтэй өдөр. Ямар ч байсан өнөөдөр оролцох нийгмийн үйл ажиллагаанд та бусадтай хамтран ажиллаж сайхан сэтгэгдэл төрнө хэмээн найдаж байгаа байх. Зарим нь санаандгүй хэлсэн хийсэн зүйлтэйгээ учирна. Та урьд байгаагүй сайхан нөхөрлөлийн харилцаатай болсондоо баярлах болно. Энэ бол өөрийн ханиасаа холдож ганцаараа байх боломжтой харилцаандаа баярлах сайхан цаг юм. Зочид зарим загасныхантай нийлж юм ярьж, инээлдэж уйтгартай өдрийг өнгөрөөх болно. Хоол хүнс, уух юм бэлтгэхэд бүү санаа зов. Таныг тэднээс хол байна гэж бодохгүй байна. Та зөвхөн тайвширч, хөгжихөөр яриа өрнүүл.

Хонины орд (3/21-4/19): Байгалийн сайханд аялах, идэвхтэй амрах, найз нөхөдтэйгээ харилцахад тааламжтай өдөр. Гэнэтийн мэдээ таныг амралтын өдрийн эсвэл ирэх долоо хоногийн төлөвлөгөөгөө эргэж харж, өөрчлөлт хийхэд хүргэж мэднэ. Өнөөдөр уужуу тайван сэтгэл, өгөөмөр зан гаргах хэрэгтэй болно. Дур сонирхол тань таныг завгүй байлгана. Дараагийн хэд хоногийн турш бүтээлч, онцгой авъяастай хониныхон оддын хүрээнээс нэмэлт тусламж авах болно. Амьдралын хэмнэл хурдсаж, ихэнхийг тань ядарч унах шахсан бүр муухай ааштай болгож мэднэ. Этгээд ер бусын хүмүүсээс заавар зөвлөгөө ав. Гэхдээ урам оруулсан олон сэдвээр хэлэлцэн тохир.


Үхрийн орд (4/20-5/20): Од эрхэс урьдын адил таны эрүүл мэндэд аюул заналхийлж буйг зааж байна. Биеийн хүчний ачааллаас зайлсхий. Эрсдэлтэй арилжаа наймаанаас татгалз. Өвчин хуучаа сэдрээхгүйн тулд биеэ сувилуул. Энэ өдөр хүнд зөрчилтэй үеийн эхлэл байх болно. Хамт олон дотны хүмүүстэйгээ харьцах харьцааны бат бөхийг шалгах болно. Амралтын өдрийн бүх цагаа өөртөө л зориулахыг хичээ.

Ихрийн орд (5/21-6/21): Эсэргүүцэлтэй өдөр. Өнөөдөр юу ч байдгаараа байхгүй. Үүнээс болж бүү хямар. Хамт ажилладаг хүнээсээ өөртэйгөө адил зүйлийг хай. Илүү их бэрхшээлээс аз жаргалыг хай. Таны энергийн түвшин муу байна. Та дуу чимээтэй хоолны газарт орохын оронд цайны цагаараа паркад явган явах нь ашигтай. Юм худалдан авч өөрийн сэтгэлээ сэргээ. Бас оюуны эмчилгээ иллэг хийлгэ. Тэр нь танд тааламжтай байж сайхан энергийг өгнө. Дэлгүүр явж өөртөө тохирох амьтныг сонгож ав. Та хэн нэгнийг хараад дурлана.

Мэлхийн орд (6/22-7/22): Найдвар төрүүлсэн өдөр. Бизнесийн болон эдийн засгийн гэрээ хэлэлцээр шинээр гарч ирэн таны чадварыг шалгах болно. Таны санааг зовоож байсан асуудлууд удахгүй шийдэгдэх болно гэдэгт итгээрэй. Таны сурах ёстой зүйл бол энэ дэлхийн сайн сайханд итгэж, амьдралаа чадлынхаа хирээр сайхан авч явах юм. Та гэртээ үлдэн хийх ёстой ажлуудаа цэгцлэх эсвэл өөрийнхөө дуртай зүйлийг хийж цагийг зугаатай өнгөрүүлж болно. Хамгийн гол нь энэ бүхний тэнцвэрийг олох явдал юм, Тиймээс та одоо хийж эхэл. Ганц бие хүмүүс таамаглаж байгаагүй газраа хайр сэтгэлтэйгээ учирч болно. Гэнэтийн учралд бэлэн байгаарай.


Арслангийн орд (7/23-8/22): Тайван бус өдөр. Хэдийгээр олон гаригийн ивээл тохирч байгаа боловч хөдөлгөөнтэй цовоо буд гариг өнөөдрийн энергийг өөрчлөх болно. Эсвэл таныг байж ядах, уймрахаас зайлсхийхэд туслах үр бүтээлтэй ажил ол. Биеийн хүчний хувьд ихэнхи арслангууд оргилдоо хүрч, энерги, эрч хүчтэй, ирмүүн хөдөлмөрийн эрэл хайгуулд бэлэн байх болно. Ууртай и-мэйл явуулах болон бусад хүмүүсийн дургүйцлийг төрүүлэхээс зайлсхий.

Охины орд (8/23-9/22): Хэвийн бус өдөр. Гэр бүлийн гишүүд найз нөхөд хайрттайгаа үүссэн зөрчлөөс үүдэн өнөөдөр хүнд өдөр болно. Тоног төхөөрөмж дээр суурилсан ажил эхлэхээсээ өмнө заавар, зааварчилгааг нь сайтар уншиж судалж тохиргоог нь зөв тааруул. Алхам алхамаар багаж зэвсэгээ ажиллагаанд оруул. Хэрэв та ганц бие бол таныг шинэ амьдрал шинэ учрал хүлээж байна. Нийгмийн арга хэмжээнд оролцох нь таныг шинэ танил, хайртайгаа учрах боломжийг нээнэ.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Тааламжтай өдөр. Таны хувийн зан байдал тогтуун байна. Буд гараг хөдөлгөөнд орж бумбын ордыг дайран өнгөрч буй тул та албан тушаал ахиж, нэр алдар олох болно. Бумба таны бүтээлч байдлыг хөнгөвчилж ярих, бичих чадварыг нэмэгдүүлнэ. Тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнд эргэлзэлгүй тусал. Гоо сайхны эмчилгээ хийлгэх болон онцгой төлөвлөгөө зохиож, түүнийгээ хэрэгжүүлэхэд таатай цаг үе. Эдгээрийг гүйцэтгэхэд энэ өдөр таныг ивээж байна. Хэрэв та их романтик бол шинэ дурлалтай учрахаас зайлсхий. 

Хилэнцийн орд (10/23-11/21): Сонирхолтой өдөр. Бие махбодь чинь илүү идэвхитэй байх болно. Илүү их дасгал, хөдөлгөөн хийх нь их эрч хүчтэй байх эсвэл байнга фитнесийн клубт очино гэсэн үг огтхон ч биш. Өдөр бүр тодорхой хугацаанд алхах эсвэл оюун санаагаа дасгалжуулах нь гол арга зам байх ёстой. Та оюун санаа, бие махбодио удирдахын тулд эрүүл мэндээ сайжруулж, ажил хайх болно.



Нумын орд (11/22-12/21): Түгшсэн өдөр. Хэрвээ шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа бол сайтар уншиж өөртөө шаардлага тавь. Сүүлийн мөчид толгойгоо гашилтал сууж бэлдэх нь тус болохгүй. Харин үүнийхээ оронд жижиг цаасан дээр бичиж тэмдэглээд хармаандаа үргэлж авч явсанаар завтай үедээ харж чухал үедээ санаж байх болно. Хамтрагч эсвэл дотны найз тань аяллаас буцан ирж байгаа тул сэтгэл хөдлөлөө дарахад хэцүү байна.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 16/  
Үзсэн: 1411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй