Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 18/

2013-11-18 05:48:00

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 11-р сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн эхэн харагчин Гахай сарын шинийн 16. Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Идэр.  Шүтэн барилдлага Төрөхүй. Наран 08.23-д мандаж, 17.29-д жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Донсолгоотой өдөр. Хэрэв та ямар нэгэн тоног төхөөрөмж дээр найдан үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол төлөвлөгөөгөө эргэж нэг сайн хараарай. Зарим нэг тань дүрэм журмаас болоод тэвчээргүй болж мэдэх тул болгоомжтой байгаарай. Хэрвээ та дүрэм журмыг зөрчихөөр төлөвлөж байгаа бол бүх юм буруугаар эргэнэ. Хэрвээ та судалгаа шинжилгээ хийх бодолтой байгаа бол одоо судалгаа хийхэд яг тохирсон цаг. Гэртээ байгаа матрууд цэвэрлэгээ хийснээр амьдарч буй орчиндоо цэвэр агаараар амьсгалах боломжтой болно. Хайртайгаа нээлттэй бас шударгаар ярилц.


Хумхын орд (1/20-2/18): Эерэг өдөр. Ажил хайгчид өнөөдөр их амжилттай байна. Магадгүй таны хөрш боломж байгаа хэмээн ятгана. Тусламж хүссэн найзууд толгойн өвчин болно. Гэхдээ тэдэнд туслах нь танд хүн чанарын гайхалтай үнэ цэнийг мэдрүүлэх болно.

 

Загасны орд (2/19-3/20): Анхааралтай өдөр. Дараагийн хэд хоногт хувийн амьдралдаа түлхүү анхаар. Нөөц баялгаа зөв хуваарилах нь овсгоо самбаатай загаснуудын амжилтыг батална. Амьдрал болон харилцаа холбоогоо бодитоор дүгнэ. Одоо таны оюун ухаан эмх цэгцтэй болж, төвлөрөлт тань сайжирч, анхаарлаа төвлөрүүлэх чадвар тань их хэмжээгээр өснө. Мөн эрүүл мэнддээ анхаарч, дасгал хийж, хоолны дэглэм барихад маш тохирсон үе. Учир нь хичээл зүтгэлийг маш амжилттай үр дүн хүлээх болно. Оройг хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөх нь ажлын өдрөө амжилттай дуусгах төгс төгсгөл.

Хонины орд (3/21-4/19): Амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Таны амьдралд маш олон таагүй зүйл авч ирэх хайр сэтгэлийн болон бусад үйл явдал болж магадгүй байна. Зөн совин, уран сэтгэмж шаардсан ажил хэрэгт тань одод гялалзана. Гэхдээ логик бас практик талаас нь хандах хэрэгтэй ажил хэргээ боломжтой бол хойшлуул. Учир нь эдгээр чиг хандлагууд одоо ховор байна. Хүүрнэл зохиолоос хэрэгтэйгээ ялгаж өөрийн тэвчээртэй байдал, шийдвэрээ шалга. Хэтэрхий хардаж сэрдэх нь таны хайрттайгаа үнэн сэтгэлээсээ харьцахад саад учруулж, төөрөгдөлд оруулна. Зүүд зөнтэй байна.


Үхрийн орд (4/20-5/20): Эерэг өдөр. Найз нөхөд болон хамтран ажиллагсад тань өнөөдөр таны амжилтын томоохон хэсэг болох бөгөөд шинээр танилцсан хүмүүс тань ирээдүйд ихээхэн тустай байх болно. Өндөр албан тушаалтай хамаатан садан болон найзаасаа өөрийнхөө хэрэгт тэдний нөлөөллийг оруулах санал тавихаас бүү татгалз. Тэд танд туслахдаа таатай байх бөгөөд илүү бүтээлч харилцаа бий болох болно. Гэхдээ мөн буруу ойлголцол болон луйврын шинжтэй зүйлс гарч ирж болзошгүй тул та хууран мэхлэлт мөн шударга бус зүйлд сэрэмжтэй байгаарай.

Ихрийн орд (5/21-6/21): Илэрхийлэх өдөр. Сар үргэлжлэн энэрэнгүй байж загасны ордонд байрлан ихрүүдийг зоригжуулснаар тэд энх тайван нам гүм байдлыг эрэлхийлнэ. Урам зориг илэрнэ. Та шүлэг бичих зотон зураг зурах бүжгийн хамтлаг сонгон шалгаруулах бол энэ өдөр таны мөрөөдлийг биелүүлнэ. Хүүхдүүдэд ойртоход амархан байна ялангуяа өөрийн бүтээл туурвих ур чадварыг хүүхдүүдэд зааж сургахад тохиромжтой үе. Өнөөдөр ер бусын далдын хүч ихрүүдийг тэтгээд байгааг анзаарсан ихрүүдийн хувьд гайхалтай өдөр байна.

Мэлхийн орд (6/22-7/22): Таагүй байдал. Хайр дурлал мөнгөнд нөлөөлсөн асуудлууд гарч ирнэ. Шаардлагатай зүйлс болон ухаангүй зарцуулалтдаа санхүүгийн хувьд зааглалт хийсэн нь дээр. Гэсэн хэдий ч орлого орж ирэхэд бэрхшээлтэй болно. Зээлийн хүүгийн хугацаагаа сунгуулахаар даргадаа хандахад тохиромжтой цаг үе биш. Төсөлд өөрийн бодол санааг илэрхийлэн хүч сорино. Хэрэв та ажил үүргээ биелүүлж чадвал сэтгэл санааны урамшуулал авна. Хамт ажиллагсадтайгаа хайрын холбоо тогтоох нь хатуу хад мөргөхтэй адил.


Арслангийн орд (7/23-8/22): Адал явдалтай өдөр. Өглөө ажлаа тайван эхлэх нь асуудал болохгүй. Хайртай хүндээ цаг гарга. Хүч тэнхээ өдрийн турш сайн байна. Ухаалаг байж бусад хүмүүсийг ойлгохдоо өөрийн авъяас чадварыг ашигла. Ямар нэг зүйл хийхдээ бэлтгэлтэй байж чадвал алдагдал хүлээж таагүй байдалд орохгүй байх болно. Санхүүгийн гэрээ хэлцэл, хамтын ажиллагаагаа хамгийн боломжтой үедээ нэн даруй эхлэх хэрэгтэй боловч нарийн зүйлс дээр анхаарлаа хандуулахгүй өнгөрч болохгүй. Ажлаа үр ашигтай хийхийн тулд өрсөлдөгчөөс тань үзүүлж байгаа дарамт шахалтанд зоригтой бай. Хамгийн гол нь та өөрийгөө хаана яваа дараагийн алхам тань юу болохыг яг таг мэдэж байх ёстой.

Охины орд (8/23-9/22): Хэрэгцээтэй өдөр. Ашигтай наймааны боломжийг бүү алд. Интернетээр аялан сонин уншиж дэлгүүрээр ороод гар. Хэрвээ гэр бүлийн чинь доторх байдал өөрчлөгдөж үнэтэй зүйл худалдан авсан бол та даатгалаа шинээр солиорой. Та хэрэв хүүхдэдээ анхаарал халамж тавьж чадахгүй байгаа бол хүүхэд асрагч эртхэн хөлсөлсөн нь дээр. Гэртээ хоёр хүний ширээ засан оройн хоол бэлдэх нь хайр дурлалыг улам хүчтэй болгоно. Хэрвээ та ямар нэгэн тэмдэглэлт баярт оролцвол сүүлд нь үлдэх сайхан дурсамжтай болохын тулд зургыг нь авахаа бүү мартаарай.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Тааламжтай өдөр. Таны хувийн зан байдал тогтуун байна. Буд гараг хөдөлгөөнд орж бумбын ордыг дайран өнгөрч буй тул та албан тушаал ахиж, нэр алдар олох болно. Бумба таны бүтээлч байдлыг хөнгөвчилж ярих, бичих чадварыг нэмэгдүүлнэ. Тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнд эргэлзэлгүй тусал. Гоо сайхны эмчилгээ хийлгэх болон онцгой төлөвлөгөө зохиож, түүнийгээ хэрэгжүүлэхэд таатай цаг үе. Эдгээрийг гүйцэтгэхэд энэ өдөр таныг ивээж байна. Хэрэв та их романтик бол шинэ дурлалтай учрахаас зайлсхий. 

Хилэнцийн орд (10/23-11/21): Зөрчилтэй өдөр. Хууль зүйн асуудлыг энэ үед эхлүүлж тавьбал эерэг үр дүн гарна. Та нарын зарим нэг шүүгчийн бүрэлдэхүүнд багтахаар дуудагдаж болох юм. Хэдийгээр та үүнийг эвгүй зүйлд тооцож болох авч ажигч гярхай зан ба мэдлэгийг тань өргөжүүлсэн амьдралын туршлага болно. Санхүүгийн байдалдаа хяналт тавих нь амин чухал. Хэдийгээр та нар дундаас хэтрүүлж зарцуулах дуртай хэсэг хүмүүсийг ид шидээр зогсоож болохгүй ч гэлээ ядаж л зарим нэг хэмнэлтийн арга хэмжээг авах нь одоогийн хувьд зөв алхам болно.

Нумын орд (11/22-12/21): Тайван өдөр. Өнөөдөр олон асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэнэ. Анхаарал болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна. Дэмий ярианаас аль болох зайлсхий. Энэ нь танд уур бухимдлаас өөр юу ч авчирахгүй. Харин шийдэх чухал асуудал байгаагаа санаж түүндээ анхаарлаа төвлөрүүл.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 18/  
Үзсэн: 1852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй