Шууд Chart

Улаан талбайд нүцгэлсэн залууг хорьж магадгүй

2013-11-18 08:52:13

Өнгөрсөн Бямба гарагт Улаан Талбайд нүцгэлэн сууж, хуухнагаа хадаасаар хатган эсэргүүцлээ илэрхийлсэн залууд тав хүртэлх жилийн хорих ял оноож магадгүй гэж Оросын телевизүүд мэдээллээ.  Кремлийн хананы ойролцоо ёс бус үйлдэл хийсэн Пётр Павленскийд эрүү үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээллийг Дотоод Хэргийн Яам мэдээллийн агентлагуудад өгсөн байна. Цагдаа нар Павленскийг баривчилсан ч дараа өдөр нь түүнийг сулласан бөгөөд Москва хотоос өөр газар луу явахыг нь хоригложээ. Ямартай ч 29 настай уран бүтээлчийг танхайрсан хэргээр буруутгаад байна.
Павленский Орос дахь хүлцэнгүй ноомой байдлыг өөрийн үйлдлээрээ дамжуулан илэрхийлсэн хэмээн ярьжээ. Тэрээр үүнээс өмнө буюу өнгөрсөн оны 7-р сард Санкт-Петербург хотын сүмийн гадна уруулаа нийлүүлэн оёж, шоронд хоригдсон Пусси Райот хамтлагийнхныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь олон хүний анхаарлыг татсан юм. Павленский түүнчлэн энэ оны 5-р сард Санкт-Петербург дахь орон нутгийн засаг захиргааны байрны нүцгэн биеэ өргөст тороор ороон хэвтэж байжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/



Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Улаан талбайд нүцгэлсэн залууг хорьж магадгүй  
Үзсэн: 2986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй