Шууд Chart

Практик буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

2017-06-17 11:42:12

ОХУ-ын нийслэл Москва хотод Карабины /урт бууны/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-11-ний өдрүүдэд боллоо. Монгол Улсаас нийт дөрвөн баг оролцсоноос гар ажиллагаатай галт зэвсгийн төрөлд эрэгтэй хоёр, эмэгтэй хоёр баг хүрэл медаль хүртжээ.

Цагдаагийн байгууллагаас гар ажиллагаатай нээлттэй ангилалд Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын ерөнхий зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.Дашдэмбэрэл, гар ажиллагаатай стандарт ангилалд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Д.Сэргэлэн нар оролцож тус тус хүрэл медаль хүртсэн юм. 

Тэмцээнд оролцогч алба хаагчид 2017 онд үйлдвэрлэгдсэн шинэ загварын галт зэвсгээр дэлхийн 45 орны 850 гаруй тамирчидтай өрсөлдсөн байна.


Практик буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ   
Үзсэн: 2209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [203.91.115.xxx] 2017-06-17 17:21
Отгонжаргал хурандаа болон багийн нөхдүүдэд баяр хүргэж ажлийн амжилт хүсье,

Бидэнтэй нэгдээрэй