Шууд Chart

1108 худаг гаргажээ

2013-11-18 11:56:24

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд энэ онд орон нутагт бэлчээрийн усан хангамжид зориулж нийт 1108 худаг гаргасан байна. Тодруулбал, энэ онд улсын төсвийн 6.2 тэрбум төгрөгөөр 408, гадаадын төсөл, хөтөлбөрийн 1.6 тэрбум төгрөгөөр 101, орон нутгийн төсвийн 2.1 тэрбум төгрөгөөр 254 инженерийн хийцтэй нийт 763 худгийг бэлчээрт шинээр барьж байгуулжээ. Үүнээс гадна малчдын санаачлагаар 388 гар худгийг шинээр гаргажээ. Энэ нь 1.4 сая га бэлчээр, 5600 малчин өрх, 3.1 сая малын усан хангамжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлж байгаа юм.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

1108 худаг гаргажээ   
Үзсэн: 1031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй