Шууд Chart

Сэрэмжлүүлэг

2017-06-20 14:40:54

Өчигдрөөс эхлэн орсон борооны улмаас гудамж, зам, талбайд их хэмжээний ус тогтож 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 14:30 минутын байдлаар Баянзүрх дүүргийн нутаг "Emart" худалдааны төвийн уулзвар, Сүхбаатар дүүргийн нутаг 100 айлаас хойш Иргэний бүртгэлийн ерөнхий газар хүртэл, мөн 100 айлаас зүүн тийш Сэлэнгэ зочид буудал, 10 дугаар хорооллоос 1 дүгээр хороолол хүртэл, Саппоро төвийн уулзвараас Хорооллын эцэс, Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүмийн уулзварын авто замуудад их хэмжээний ус тогтсоны улмаас хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл саатал бий болж байна.



Мөн Үндсэний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд байрлах Нүхэн гарцнаас Дунд голын салдаг уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан болохыг мэдэгдье.



Иймд эрхэм жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, явган зорчигчийг хүндэлж зорчихыг зөвлөж байна.


Сэрэмжлүүлэг   
Үзсэн: 1742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй