Төрийн байгууллагуудаас зарладаг худалдан авах ажиллагаан дахь шударга байдлыг хангах, гарч болох эрсдэл, түүнийг шийдвэрлэх арга замын талаарх гарын авлага НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн хөтөлбөрийн цахим хуудсанд нийтлэгдсэн байна.
Уг гарын авлагыг Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн 2017-2021 оны хяналтын 2-р үе шат эхэлж байгаатай холбогдуулан гаргасан бөгөөд гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэх зорилготой юм гэнэ.
Гарын авлагад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн хороо, Дэлхийн банк, Транспарэнси интернашэнл зэрэг байгууллагуудын ажлын тогтоосон хэм хэмжээ болон сайн туршлагаас багтаажээ.
Гарын авлагыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн цахим хуудасны линк болох http://www.asia-pacific.undp.org/content/rbap/en/home/library/democratic_governance/tackling-integrity-risks-in-government-contracts/ татан авах боломжтой.
Төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаан дахь эрсдэл | ||
Үзсэн: 1231 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.