* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Аз сорьсон өдөр. Олон янзын хандлага их байна. Нөхцөл байдал баргар байна. Мөнгөний хувьд шинэ байдалд орно. Өөрийн санаа бодлоо шүүхгүйгээр нэг нэгээр нь ил гаргавал та ялагдаж сайхан учралаа алдаа болгоно. Өглөө хойшлуулалгүй гэрийн ажлыг хийж дуусгахад цаг гарга. Ингэснээр бүтэн өдөр бүх зүйл төлөвлөгөөний дагуу байх болно. Хэрвээ та шуудан утасны дуудлага, мессеждээ санаа зовбол та хэн нэгэнд ялагдаж таны өдөр өөрчлөгдөж бусдынх болно.
Хумхын орд (1/20-2/18): Зөрчилтэй өдөр. Эцэг эхийнхээ шаардлаганд бууж өгөх нь хэцүү, харилцан буулт хийх нь боломжгүй мэт санагдана. Аль аль тал нь өөрийнхөөрөө хий гэж зөвлөх байна. Бие махбодийн хөдөлгөөн өндөр байх хэдий ч бүү хэтрүүлээрэй. Үр дүнд нь өвчин бий болно.
Загасны орд (2/19-3/20): Таарамжтай өдөр. Энэ өглөө шинэ cap нумын ордонд байснаар таны бүлгээрээ хийх үйл ажиллагаа бизнесээсээ авах орлого, комьпютерийн сүлжээнд тань ач холбогдол өгнө. Өөрийн тайван бус байдлаа ашигтай харилцаа болгоход маш тохиромжтой цаг юм. Хэрэв та амин хувиа бодсон зангаа анхаарч багийнхаа нэг хэсэг болж чадвал хамтын үйл ажиллагаанаасаа ашиг хүртэж чадна. Багийн чармайлтаар ажил илүү хурдан амархан бүтдэг болохыг олж мэдэх болно. Хэрэв та хамтын ажиллагаагаа удирдвал бусдын буруутгахыг ойлгож эхлэх болно.Та сайн дурын үйл ажиллагаа хийснээр өөрийн шинэ, сонирхолтой санаагаа бусдад танилцуулахаас илүү баяр хөөрийг мэдрэх болно.
Хонины орд (3/21-4/19): Хүнд өдөр болох төлөвтэй. Хосуудын харилцаанд хууран мэхлэлт, хардалтаас болсон хагарал үүсч магадгүй. Ялангуяа хардалт бодлогогүй, түргэн үйлдэл хийх шалтгаан болж мэдэх юм. Боловсон бус байдал, бодлогогүй үйлдэл зөрчилдөөнд хүргэж болзошгүй. харин яаруу адгуу зан ямар ч ажлыг шийдэхэд саад болно. Хайртдаа урам хугарах хэрэг гарч болзошгүй.
Үхрийн орд (4/20-5/20): Урьд өдрийн таагүй мөр үлдсэн байна. Муухай совин төрөх болон гутарсан байдалд орж болзошгүй. Бизнес эрхлэгч үхрийнхэнд шалгалт шүүлэг явагдаж болзошгүй. Сэтгэл санаагаа засахын тулд энэ өдрийг гэрээс гадуур өнгөрөө. Гэхдээ энэ нь таныг асуудлаас зайлуулж байгаагийн тэмдэг биш болно. Аян замд гарах томилолтонд явахад муу. Эх захгүй бодолд автагдах, үндэслэлгүй үзэл дурын зүйлийг өөрчлөхийг хүсэх болно.
Ихрийн орд (5/21-6/21): Хөгжилтэй өдөр. Өөрийнхөө зүйлийг хий. Ямар нэгэн юм хийж байгаа боловч тодруулан гаргах итгэл байхгүй бол холбоо бүхий хүмүүст үзүүлж эхэл яг одоо. Танд алдах юм байхгүй. Нэгэнт замдаа гарсан бол юу ч хийж байлаа өөртөө итгэлтэй байна. Зарим нэг нь шинэ ажилд ороход туршлага дутаж мэднэ. Тэгвэл гүнзгий амьсгаа авбал тайвширч, шийдэмгий бус, санаа зовж байсан мөчүүдээсээ сална. Бусдаар өөрийгөө төлөөлүүлэн ажил хийлгэх ур ухаан танд байна.
Мэлхийн орд (6/22-7/22): Амьдрапын эрч хүч өндөр түвшинд байна. Энэ өдөр ганц бие мэлхийнүүд загас эсвэл үхрийн ордны эсрэг хүйстнүүдийн анхаарлыг ихэд татах бололтой. Гэхдээ энэ харилцаа нэг их удахгүй хэрүүл маргаан эсвэл бие биенээ үзэн ядсанаар дуусах магадлалтай. Та өнөөдөр маш бүтээлч сэтгэл хангалуун байх болно. Зам дээр анхаарал болгоомжтой яв. Хэрвээ сургуульд сурдаг хүүхэд чинь гэртээ амарч байгаа бол тэднийг бүрэн хяналтандаа байгаа эсэхийг шалга. Эс тэгвэл тэд таныг хуурч таны сэтгэлийг гонсойлгоно.
Арслангийн орд (7/23-8/22): Харилцаа холбоондоо анхаарал тавих өдөр. Өнөөдөр харилцаагаа сэргээхэд хамгийн таатай өдөр байх болно. Хайр дурлал, үерхэл нөхөрлөл, бизнесийн харилцаа ихээхэн таатай байх болно. Харилцаандаа бодитойгоор хандаж, нэг нэгийгээ ойлгож хүндэл. Хэрвээ та хоёрын зорилго нэг бол зорилгодоо хүрэхийн тулд хамтдаа тэмц. Урт хугацааны турш хийсэн зарим нэг ажил үр өгөөжөө өгч, таны төсөөлж ч байгаагүй их амжилт авчрах болно. Ганц бие арслангынхан гайхалтай романтик хайр дурлалын харилцаа тогтоох бөгөөд та тэр хүндээ сэтгэл алдрах болно. Энэ үнэхээр гайхалтай байх болно.
Охины орд (8/23-9/22): Эерэг хандлагатай өдөр. Бүтээлч зан чанараа хязгаарлах гэсний хэрэггүй ингэж чадвал таны чадвар хамтран ажиллагсдыг тань болон таныг ч гайхшируулах болно. Таны хүүхэд насны найз таны хувьд чухал хүн болж магадгүй. Хэрэв таны төлөвлөгөө хэтийн төлөвтэй байвал найдвартай түншийг татахад хүргэнэ. Магадгүй энэ нь дийлдэшгүй эсвэл бага зэргийн хязгаарлагдмал санагдвал нөхцөл байдлыг зогсоох хэрэгтэй.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Холимог өдөр. Сар бумбын тэмдэгээр дайран өнгөрч байгаа энэ үед жинлүүрүүд бага зэрэг үүрэндээ нуугдах хандлага гаргаж магад. Энэ бол хайртай, ойр дотны хүмүүстэйгээ хайр энхрийлэлтэйгээр харьцахад таатай өдөр тул хэрэв боломжтой бол тийм хандлагаас зайлсхий. Хөгжилтэйгээр харилцан ярилцах, санал солилцох нь нөхөрлөл, янаг амрагийн явдал, ажлын харьцаа аль алинд нь сайнаар нөлөөлнө. Яриаг чөлөөтэй ундруул. Хэрэв та ганц бие бол болгоомжтой байх хэрэгтэй. Ирж буй хэдэн өдрүүдэд янаг амрагийн явдлын талаархи таны үзэл бодол тун гэнэн, бодит биш байж болох. юм.
Хилэнцийн орд (10/23-11/21): Урьдчилан таашгүй өдөр. Ирэх өдрүүдэд бизнесийн асуудалд анхааралтай ханд. Ямар нэгэн өөрчлөлт хийх, эрсдэл хүлээхээсээ өмнө хамгийн шилдэг мэргэжлийн зөвлөгөө авсан гэдэгтээ итгэлтэй байгаарай. Бизнесийн хамтрагчтайгаа хууль ёсны гэрээ хий.
Нумын орд (11/22-12/21): Туйлын хүсэл тэмүүллээ ажил хайр сэтгэлийн асуудал руу эргүүлж жинхэнэ ханамжтай ашиг тустай өдрийг өнгөрөөхөд зориул. Ажилд орох боломж авьяас чадварыг тань шахаж магадгүй. Шийдэмгий бус байх хэрэггүй та үүнийг хийж чадна. Ажлын талаарх талархал ирж та нар тайзны голд зогсон сайшаал шагнал хүртэнэ. Танаас илүү туршлагатай нэгний мэргэн үгсийг анхааралтай сонс.
Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 19/ | ||
Үзсэн: 2154 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.