Монголчууд ардчилсан Ерөнхийлөгчөө сонгосон баяраа тэмдэглэж байгаа энэ өдөр Төрийн өндөрлөгүүд маань ард иргэдтэйгээ баярласан сэтгэгдэлээ хуваалцлаа .УИХ-ын дарга сэтгэгдэлээ хэлэхийн хажуугаар гишүүдэд хуралдаа орохыг ч сануулаад амжсан юм.
Тэрээр ард түмэндээ хэлсэн үгэндээ, Сайн байцгаана уу? Тогтвортой байдлыг сонгосон, бүтээн байгуулалтыг сонгосон, хөгжил цэцэглэлтийг сонгосон Монголын ард түмэндээ баярлалаа.
Сонгууль дууссан ажил эхэлж байна. Сая УИХ-ын чуулган хуралдаад дууслаа. Үдээс хойш байнгын хороотой, концерт үзэж байгаа гишүүд хуралдаа сууна шүү. Одоо 13:00 цагаас хурал эхлэнэ.
Би сая Ерөнхийлөгчийн өрөөнд орж баяр хүргэлээ. Түмэн олны өмнө энэ тайзан дээрээс хэлсэн “сонгуулийн маргаашнаас өрөөгөө төөрөхгүй олоод ажлаа хийгээд сууж байна” гэсэн яг л сууж байна даа. Зургийг нь твитерээр явуулсан байгаа та бүхэн үзээрэй.
Бид хамтдаа Монгол орноо цэцэглүүлэн хөгжүүлж чадна. Өнөөдөр та бидэнд тоглолтоо сонирхуулж байгаа Монголын рокын гурван өндөрлөгтөө бас үзэгчдийнхээ өмнөөс баярлалаа гэдгээ хэлье гэв.
А.Бүдрагчаа
З.Энхболд: Ерөнхийлөгч өрөөгөө олоод ажлаа хийж байна лээ | ||
Үзсэн: 1828 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.