Шууд Chart

Ч.Улаан сайд нарын багцыг тэргүүллээ

2013-11-19 10:50:50

УИХ-ын чуулган  өнгөрөгч Баасан гарагийн хуралдаанаараа Монгол Улсын 2014 оны төсвийг батлан гаргасан. Төсвийн хэлэлцүүлгээр  зарим сайд нарын багцад хэдий хэмжээний хөрөнгө суусан, хичнээн хэмжээний хөрөнгө захиран зарцуулахаар болсон талаарх мэдээллийг хүргэж байна. Сайд нарын багцыг сангийн сайд Ч.Улаан 1 их наяд 963 тэрбум 454,9 сая төгрөг тусгуулснаар тэргүүлсэн бол Хүн ам, нийгмийн хөгжлийн яамны сайд- 3 тэрбум 325.2 сая төгрөгөөр сүүл мушгижээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг - 107 тэрум 422,7 сая төгрөг

Шадар сайд- 121 тэрбум 945 сая төгрөг

ЗГХЭГ-ын дарга 21 тэрбум 37,2 сая төгрөг

Сангийн сайд- 1 их наяд 963 тэрбум 454,9 сая төгрөг

Боловсрол, шинжлэх ухааны сайд- 1 их наяд 96,472 сая төгрөг

Зам тээврийн яамны сайд- 295 тэрбум 343,3 сая төгрөг

Барилга, хот байгуулалтын сайд- 208 тэрбум 79,8 сая төгрөг

Батлан хамгаалахын сайд- 189 тэрбум 828,8 сая төгрөг

Хөдөлмөрийн яамны сайд-151 тэрбум 328 сая төгрөг

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд- 146 тэрбум 939 сая төгрөг

Эрүүл мэндийн яамны сайд-136 тэрбум 660.2 сая төгрөг

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд- 74 тэрбум 939,7 сая төгрөг

Хууль зүйн яамны сайд- 37 тэрбум 298,1 сая төгрөг

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд- 3 тэрбум 325.2 сая төгрөгийг  тус тус захиран зарцуулах эрхтэй болов.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ч.Улаан сайд нарын багцыг тэргүүллээ  
Үзсэн: 3406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2013-11-19 12:28
niigmiin hamgaalal, hudulmuriin yam gejyamar yam bdg yum be?
202.21.120.xxx [202.21.120.xxx] 2013-11-19 11:20
hun amiin hogjil niigmiin hamgaalliin said geech yu bichij baigaagaa bas meddeggui setguulch uu

Бидэнтэй нэгдээрэй