![](/uploads/201311/news/thumb/896fd9a1a46029eb3538c67447a8555d_x3.jpg)
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.7 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.0 хувиар өсчээ. Тухайлбал, хонины ястай махны үнэ 1.5 хувь, үхрийн цул махны үнэ 2.5 хувь, адууны махны үнэ 6.1 хувь, ямааны махны үнэ 9.4 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 0.1 хувиар өссөн байна.
Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 2.0 хувь, үхрийн ястай махны үнэ 2.0 хувь, ямааны махны үнэ 5.7 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 0.4 хувь, адууны махны үнэ 2.5 хувиар буурчээ.
Мөн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.7 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.4 хувиар өсч, өмнө 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байлаа. Нэгдүгээр зэргийн задгай гурилын үнэ өмнөх сарынхаас 0.7 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос 0.7 хувиар буурсан байв. Хоёрдугаар зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.9 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Гол нэрийн барааны үнэ 2.7 хувиар өсчээ | ||
Үзсэн: 1033 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.