Шууд Chart

Э.Бат-Үүл: Нийслэлээ тасархай хот болгоно

2013-06-27 19:07:46

Өнөөдөр Монголын ард түмэн  ардчилсан Ерөнхийлөгчтэйгээ ирээдүйн шинэ Улаанбаатарыг бий болгохоор ялалтын баяраа тэмдэглэлээ. Ардчилсан намын гишүүд сэтгэгдлээ ард иргэдтэйгээ хуваалцаж, ирээдүйн зорилгоо тодорхойлсон юм. Та бүхэндээ Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн сэтгэгдлийг хүргэж байна. 

Өнөөдөр гайхалтай өдөр байна. Би сая Б.Батчулууныг дуулж байхад  түүнийг зөвшөөрвөл дууных нь үгэнд өөрчлөлт оруулаад “мэдсээр байж бид яллаа” гэж дуулмаар санагдлаа. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр сонгуулийн үеэр бид Нийслэлийнхээ иргэдтэй уулзахад, манай нийслэлийн иргэд “Ерөнхийлөгчийн шинэ хотоо цогцлооё, шинэ Улаанбаатараа цогцлооё гэсэн тэрхүү зорилгыг нь дэмжиж байгаа нь ихээр харагдсан.

Залуучууд маань Ерөнхийлөгчийн дэлхийн хөл бөмбөгийн аваргыг шалгаруулах тэмцээн болон Олимпийг эх орондоо зохион байгуулах  зорилгыг дэмжиж байсан.Тийм учраас “мэдсээр байж бид ялсан” гэж хэлмээр санагдсан юм.
Нийслэлчүүд гайхалтай байсан шүү. Одоо би ч бас дарга болсоноосоо хойш үгээ их цэгцтэй хэлж байх учиртай юм байна гэж бодох болсон .Гэхдээ одоо хамаа намаагаа алдаад хэлье “тасархай” байсан шүү. Үнэхээр нийслэлээ тасархай хот болгоно үүнд битгий эргэлзээрэй.

Бид 2016 онд шинэ нисэх буудлаа, 2020 онд метрогоо ашиглалтанд оруулна. Манай гэр хорооллын ард иргэд хэдэн жилийн дараа хотын төвийн тохижсон гудамж шиг сайхан гудамжинд хүүхдүүд нь тоглож өсөхийг харах болно.
Манай гэр хорооллын  ард иргэд хотын төвийнхөн шиг тохиолог тав тухтай орон сууцанд ванн дүүрсэн халуун усандаа умбах болно гэдгийг хэлмээр байна.
Бүгдээрээ Ерөнхийлөгчтэйгээ хамт түүний зорилгыг биелүүлэхийн тулд олимпын хот болохын тулд шинэ Улаанбаатараа бүтээхийн тулд хичээцгээе, хөдөлмөрлөцгөөе та бүхэн тасархай байсан шүү баярлалаа гэв.


А.Бүдрагчаа

Нийтэлсэн: Мөнхөө

Э.Бат-Үүл: Нийслэлээ тасархай хот болгоно  
Үзсэн: 1747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй