Барууны ижил хүйстнүүдийг дэмждэг хүний эрхийн төлөө тэмцэгчид Соса-Соla ундааны шошгыг солонгын долоон өнгөөр будахыг хүсчээ. Тэд Москва хотод компанийн гадаа очиж, энэ хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд энэ нь Соса-Соla компани Сочи хотноо зохиогдох өвлийн олимпийн спонсор нь болсноос үүдсэн гэнэ.
Үүнээс өмнө ОХУ ижил хүйстнүүдийг сурталчлахыг хориглосон хууль баталсан нь хүний эрхийг дэмжигчдийн дургүйцлийг төрүүлсэн юм.
Тиймээс зарим орны ижил хүйстэн тамирчид Сочид болох өвлийн олимпод оролцохгүй гэж мэдэгдэж байжээ.
Коко колаг шошгоо өөрчлөхийг шаардлаа | ||
Үзсэн: 853 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.