Таны арьс тослог бол шинэхэн байцаа, өргөст хэмхийн шүүсийг яг адил хэмжээгээр хийж бэлтгэсэн холимогоор нүүрээ арчиж болно.
Батганаас болж арьсны нүх сүв нь томорсон бол нүүрээ угаахын өмнө байцааны исгэлэн шүүсээр арчих хэрэгтэй юм.
Учир нь байцааны исгэлэн шүүс янз бүрийн сэвх, толбыг арилгадаг байна.
Өнжөөд хэрэглэвэл илүү үр дүнтэй ажээ.
Мөн өндөгний цагаан дээр байцааны шүүс хийгээд маск тавихад ч үр дүнтэй гэнэ.
Үрчлээс ихтэй, сэлхэрч унжсан арьсыг өндөгний шар дээр байцааны шүүс хийсэн маск долоо хоногт хоёр удаа тавьснаар үр дүн нь илт мэдрэгдэх юм байна.
Хэрэв та хуурай арьстай бол өндөгний шар уургаар маск тавиарай.
Тослог арьсанд өндөгний цагаан уургийг хөөсрүүлээд цайны халбагаар нэг чидун жимсний тос, эсвэл глицеринтэй найруулж түрхэх хэрэгтэй.
Царай чинь булбарай толигор болж хүүхдийн арьс шиг зөөлөн болно хэмээн гоо сайхны дэлхийн хэмжээний мэргэжилтнүүд зөвлөдөг юм.
Байцааны шүүсийг эмчилгээнд хэрэглэж болно | ||
Үзсэн: 3543 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.