Шууд Chart

Уралдаанч хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулахаар болжээ

2017-07-06 15:15:07

Улсын баяр наадмаар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулахаар болжээ. “Хүй долоо худагт уралдах морьдоо уяачид долдугаар сарын 9-ний өдөр бүртгүүлнэ. Монголын морин спорт уяачдын холбоо, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар 10 цэгт уралдаанч хүүхдүүдийг ачаалал үүсгэхгүйгээр бүртгэхээр төлөвлөж байна гэж ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх тайлбарлав. Өөрөөр хэлбэл, уяачид морьдоо бүртгүүлэхээр ирэхдээ уралдаанч хүүхдээ заавал өөрийн биеэр нь дагуулж ирэхээр болжээ.  

Мөн хүүхэд хурдан морь унахдаа заавал хамгаалалтын хувцас өмсч, даатгалд хамрагдсан байх дүрэмтэй.

Харин энэ жил уралдаанч хүүхдийг дан ганц төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтрээр  бус давхар цахим бүртгэлд хамруулах юм байна. Зөвхөн уралдаанч хүүхэд гэлтгүй хөдөлмөр эрхэлдэг, асрамжид байдаг, хараа хяналтгүй  зэрэг төрийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай хүүхэд бүрийг ийнхүү цахим бүртгэлд хамруулж буй аж. Энэ бүртгэлд дээрх эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдээс гадна  зуслан, дугуйлан сургалт, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдүүдийн нэгдсэн мэдээллийн сан бий болох нь.

Улсын хэмжээнд долоогоос дээш насны 7000 гаруй уралдаанч хүүхэд морь унадаг гэсэн судалгаа байдаг бөгөөд цахим бүртгэлд хамруулснаар  тэдний амжилт, бэртэл гэмтэл, хичээлийн хоцрогдол, даатгалын нөхөн төлбөрт хамрагдалт зэрэгт хяналт тавих боломж бүрдэх юм.

Нийтэлсэн: Mонгол наадам 2017

Уралдаанч хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулахаар болжээ  
Үзсэн: 946 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй