
Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 7. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 14. Сугар гараг. Гар одтой, Гурван хөх мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Хий
Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Бага халуун, пагшаг буух буюу усны хор орох улирал 6 цаг 18 минутад эхэлнэ. Арван дөрвөн хоногт усны элдэв үйл хийгээд эмийн ургамал түүх, хануур төөнүүр хийлгэхийг цээрлүүштэй. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Гэр бүлд онцын өөрчлөлт гарахгүй. Учир нь ажил хэрэг гэр бүл, дотны хүмүүстээ зориулах цаг хугацаа олгохгүй. Нийгмийн байдлаа өөрчлөнө гэж найдаад хэрэггүй. Мэргэжлийн чиглэлийн ажил энэ сард хүчтэй өрнөх тул зөвхөн үүний тулд та хамаг хүчээ зориулах болно.
ҮХЭР (4/20-5/20)
Энэ өдөр сонголт хийх өдөр. Та үйл явдлыг бүү яаруул. Зүрх сэтгэлээ сонс. Материаллаг бие даасан байдалтай болоход тань таны найз нөхөд тусална. Өөрийн өвөрмөц үзэл бодол, төсөөллүүдээ тэдэнтэй зоригтой хуваалц. Тэд танд зөв гарц олж өгнө.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хайр дурлалын адал явдал бага байна. Шинэ танилууд таныг гонсойлгож магадгүй. Мөсөн уул мэт царайлах нь танд ашигтай гэж од эрхэс зөвлөж байна. Өнөөдөр та хүлээн зөвшөөрөгдөж, шагнал авч болно. Зөвхөн амьдралын баталгаа, тогтвортой байдлыг амаа ангайн хүлээх хэрэггүй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Санхүүгийн ямар нэгэн нууцыг санаандгүй илрүүлнэ. Орлогын шинэ эх үүсвэр олж магадгүй. Найзуудынхаа үгэнд орж, шинэ үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад та алдахгүй. Та хэтрүүлэх хандлагатай тул ирээдүйтэй санал, нөхцөл байдлыг бодитоор үнэлж чадахгүй. Хэрэв танд ирээдүйтэй шинэ ажил санал болговол эцсийн шийдвэрийг өнөөдөр бүү гарга.
АРСЛАН (7/23-8/22)
Од эрхэсийн байдал танд бүхий л талаар тусална. Уран бүтээлийн хамт олон, ажлынхаа газрынхантай найрсаг харьцаа бий болго. Дараа нь тэд таны авъяас чадварыг дэмжиж, уран бүтээлд тань тусална. Ажил төрлийн түншлэл дээр харилцан ашигтай хамтрагчиддаа цаг зав гарга.
ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр танд бусдаас илүү санал тавина. Зөв ашигла, алдаа бүү гарга. Нөхдөдөө хэт найдах хэрэггүй. Эмгэнэлт дурлалын түүхээ санан дурсах нь таатай сэтгэгдлийг авчрахгүй л болов уу. Энэ өдрийн үйл явдал өнгөрсөн алдаагаа аруисган засах боломж олгоно. Ходоод гэдэсний өвчин тусч болзошгүй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Жинлүүрийн эрэгтэйчүүд эргэлзээнд оромтгой байгаа тул тэдэнд дотны хүмүүсийнх нь дэмжлэг хэрэгтэй байна. Өөртөө итгэлтэй байхын тулд хамаатнууд тань танд үргэлж тусалж найдвартай ар тал болно гэдгийг мэдэж байх шаардлагатай.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Орлогын шинэ эх үүсвэрүүдтэй болно. Ихээхэн шагнал, давхар ажил, цалин нэмэгдэл гэх мэт. Хэрэв та өргүй бол ердийн өдөр тутмын амьдралдаа зарцуул. Харин өр зээлтэй бол эргэлзэх зүйлгүй төлбөртөө шилжүүл. Аз ирнэ гэж найдах хэрэггүй. Хэрэв та ажилдаа дургүй байгаа бол хаях гэж бүү яар. Ажлыг өөртөө таалагдуулах гэж биш харин мөнгө олох гэж ажилладаг гэдгийг санаж яваарай.
НУМ (11/22-12/21)
Урьдын хийсэн ажлын үр дүнг амсах цаг. Ямар нэгэн юм барьж байгуулахыг хүсвэл жишээ нь байр, зуслангийн байшин, гэр бүл гэх мэт нь бат бөх үндэс суурьтай хий. Зорьсон зорилгодоо хүрэхдээ бусдын атаархал дургүйцлийг төрүүлэхгүйн тулд элдэв зан, эе зүйг баримтал.
МАТАР (12/22-1/19)
Зүрх сэтгэлийн асуудлууд таны амьдралд чухал байр эзэлж байна. Хэрвээ таныг хайр дурлал эзэмдэж харьцаа тодорхойгүй, аз жаргалыг бүрэн амталж чадахгүй байгаа бол ажил хэрэг тань бүх салбарт гялалзаж байсан ч нэмэргүй. Та төрөл садан болон найз нараасаа санхүүгийн тусламж гуйх боломжтой.
ХУМХ (1/20-2/18)
Өөрийн боломжийг зөв үнэлж, элдэв заль мэх гаргалгүй, өгөөмөр сэтгэлээр хандах нь эсрэг хүйстэндээ амжилт олоход тусална. Найз нөхөдтэйгөө харилцан ярилцах, гэр бүлийн болон бэлгийн харилцаанд сайн өдөр.
ЗАГАС (2/19-3/20)
Өнөөдөр хариуцлагатай арга хэмжээ явуулахад тохиромжгүй өдөр. Тохиолдлын хүмүүс, холын түнштэй сөргөлдөөн үүсч болзошгүй. Сэтгэл хөдлөл эрүүл мэнд, санхүүгийн байдалд нөлөөлнө. Хол зорчиж явахдаа буюу гадаадын түнштэй хамтран ажиллаж байхдаа асуудал гарахаас болгоомжтой байх хэрэгтэй.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна | ||
Үзсэн: 1287 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.