Шууд Chart

Улиран сонгогдсон эрхэм ерөнхийлөгч ард түмэндээ талархлаа илэрхийллээ

2013-06-27 19:18:46

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь сонгуульд ялалт байгуулсан Ц.Элбэгдорж ялалтын баяраа ард түмэнтэйгээ хуваалцаж, Сүхбаатарын талбайд “Ард түмэндээ баярлалаа”нэртэй талархлын тоглолт зохион байгууллаа. Уг тоглолтод Хурд, Харанга, Никитон хамтлагууд хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож буй Ц.Элбэгдорж ард түмэндээ хандан хэлсэн талархлын үгэндээ “Өнөөдөр хоёр сая есөн зуун мянган Чингис сэрж байна. Монголд оронд өнөөдөр ардчилал хүчтэй хөгжиж байгаагийн буянд ард олондоо хүндлэгдсэн их аварга болон мөн манай улсын ардчилалын түүхэнд анх удаа эмэгтэй нэр дэвшсэн дэвшлээ хэмээн онцлон дурдлаа. Мөн тэрээр ард түмнийхээ төлөө өсгөсөн хүү шиг нь  үнэнчээр зүтгэхээ давхар илэрхийлээд, Монгол эх орныхоо ирээдүйг хамтдаа бүтээцгээхийн төлөө монгол улсын ерөнхийлөгчид мөр зэрэгцэн өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ болоод Ц.Удвал нартай хамтран ажиллахаа амласан юм. 

Нийтэлсэн: Мөнхөө

Улиран сонгогдсон эрхэм ерөнхийлөгч ард түмэндээ талархлаа илэрхийллээ   
Үзсэн: 1727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй