Шууд Chart

Хоёр толгойтой охин мэндэллээ

2013-11-19 14:56:57

Хятадын Сычуань мужийн Суинин хотын дэргэдэх тосгоны эмнэлэгт хоёр толгойтой охин мэндэлжээ.

Хоёр толгой, хоёр сээр нуруу, хоёр улаан хоолойтой охины бусад эрхтэн нь ганц ажээ. Зүрх нь бас хос  боловч зүүн талынх нь сулхан ажиллагаатай, баруун зүрх боломжийн гэнэ.

Ихэнх  үндсэн эрхтэн нь ганц учраас охидыг салгах мэс засал хийх ямар ч боломжгүй бөгөөд уг охины эцэг эх хүүхдээ авахаас татгалзжээ. "Охид”  цаашаа амьдрах юм бол энэ чигээрээ хоёр толгойтойгоо л үлдэх болно гэж Суинин хотын төв эмнэлгийн орлогч дарга Чан Либинь ярьжээ.
 
Гайхалтай нь охины ээж хоёр ч удаа хэт авианы оношлогоонд ороход эмч нар ургийг хоёр толгойтой, генийн гажигтайг  илрүүлээгүй аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хоёр толгойтой охин мэндэллээ  
Үзсэн: 3131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй