![](/uploads/201311/news/thumb/2af7445da7c5723c7143d8529d901044_x3.jpg)
Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын 80 жилийн ойд зориулан бүтээсэн "Этүгэн тэнгэрийн дуудлага” бүрэн хэмжээний концерт удахгүй болно. Тоглолтод тус аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, УГЗ Сэвжидийн Сүхбаатарын найруулсан энэхүү концертыг үзэгч олонд хүргэхээр болсон нь энэ. Харин тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд маргааш 11:00 цагаас хийнэ.
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизийн Олон нийтийн мэдээллийн төвд сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирнэ үү. Хэвлэлийн хуралд УГЗ С.Сүхбаатар, СГЗ Н.Ганхуяг, СТА Н.Сэржмятав нар болон бусад уран бүтээлчид оролцоно. Утас: 300995, 99159481
”Этүгэн тэнгэрийн дуудлага”-ыг танилцуулна | ||
Үзсэн: 1292 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.