
Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 8. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 14. Санчир гараг. Суулга одтой, Хоёр хар мэнгэтэй улаан бич өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Гал
Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Энэ өдрийн үйл явдлууд таныг эргүүлдэг тоглоом мэт эргүүлж орхино. Ихэнх хүмүүсд үндсэн гол чиглэлээ тодорхойлоход хүнд байх болно. Үйл явдлыг хөндлөнгийн хүний нүдээр харахыг хичээ. Ингэвэл болж буй үйл явдлыг ойлгоход хялбар байх болно.
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр таны амьдралд хамаатнууд тань чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэд олон асуудлуудыг шийдвэрлэхэд тусална. Урд нь та тэдний нөлөөг дутуу үнэлдэг байсан байна. Зарим нэгнийх нь тухай та зөвхөн сонсож л байсан байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Эрүүл мэндээ бодитоор цэгнэх, зөв онош тогтоолгох гэсэн хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой үе. Энэ сард эрүүл мэндийн бүрэн үзлэгт орохыг зөвлөж байна. Та ихээхэн ачаалалтай байна. Танд шинэ ажил зохион байгуулах, санхүүгийн хүндрэлээс гарах гарц олох хангалттай хүч байна. Ухаангүй дайрах хэрэггүй. Ухаалаг, тэсвэртэй байдал нь зорилгодоо хүрэхэд нэмэртэй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Спортоор хичээллэхэд ялангуяа багийн тоглолтонд таатай өдөр. Та идэвхи сайтай байж, шилдэг тоглогч нь болж чадна. Өглөөгүүр хувийн ажлаа амжуул. Дотны хүмүүсээ бүү түгшээ. Олон хүнтэй үдэшлэгт очих эсвэл хотоос гадагш гарч зугаалахыг хүсвэл шийдвэртэй хөдөл. Таны санаачлагыг олон нийт дэмжих болно.
АРСЛАН (7/23-8/22)
Гэр бүлийн байдал дараа сараас эхлэн сайжирна. Амьдрах нөхцөл сайн болно. Олон хүн баяжих тухай бодно. Ямар нэг зүйл өөрчлөхдөө болгоомжтой бай. Шийдвэртэй зоригтой алхам хийхээс бүү ай. Ажил хэрэг, амралт зугаалгад хэт идэвхи гаргасны хэрэггүй.
ОХИН (8/23-9/22)
Хайр дурлалын тоглоомд оролцоно. Аялал, томилолт, амралтын газар ийм асуудалд орооцолдох магадлалтай. Гэр бүлээ хүндэлдэг хүн бүхэн хоромхон зуурын цэнгэлд автвал сүйрэлд хүрч болно. Эцэг эхдээ туслалцаа үзүүлэх, эсвэл тэднээс туслалцаа авах болно. Дархлаа суларч, вирусийн халдварт өвчинд нэрвэгдэх магадлалтай.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Амрахад таатай өдөр. Барилга барьж эхлэхэд сайн. Өнөөдөр туссан өвчин хүнд бус боловч тэр дахиж болзошгүй. Иймээс түүний эхэлсэн үе шиг нөхцөл байдлаас зайлсхий. Эрүүл агаарт биеэ чийрэгжүүлэх, биеийн хүчний ажил хийхэд таатай хандлагыг ашигла. Гэхдээ хатгаа авахаас сэргийл.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Амралтаа авах, идэвхтэй амрахад тохиромжтой өдөр. Олуулаа амарч тэдний анхаарлын төвд байж, удирдах чадвараа харуул. Одоо байгаа холбоо хэлхээгээ бэхжүүл. Хүмүүстэй хэл амаа ололцох, харилцаагаа сэргээхэд нэн тохиромжтой.
НУМ (11/22-12/21)
Танд бирж дээр эсвэл казино тоглох хүсэл төрнө. Цагаа олж зогсохгүй бол аюултай зүйлд орооцолдох нөхцөл байдал бүрэн бүрэлджээ. Танаас шаардагдах цорын ганц зүйл бол дэмий эрсдэлтэй алхам хийхгүй байх явдал юм.
МАТАР (12/22-1/19)
Эмэгтэйчүүд үрэвсэлт өвчин тусах магадлал өндөр байна. Шинжилгээ хийлгэж биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулах эмчилгээ хийлгэ. Аливаа хүнд ажлаас зайлсхий. Архи дарснаас хол амар. Мэтгэлийн дуудлагаа зөв сонс. Мөрөөдлийн ханхүү эсвэл сайхан хатагтай ямар ч дүр төрхөөр ирж болно.
ХУМХ (1/20-2/18)
Өнөөдөр амарч, өнгөрсөн явдалд дүн шинжилгээ хийх өдөр. Бодож хийсэн алхам амжилтанд хүргэдэг. Хувийн амьдралдаа өөрчлөлт оруулах гэж байгаа бол үйл явдлыг бүү яаруул. Дотоод мэдрэмж тань зөв алхам хийхэд тусална. Хайр сэтгэлийн холбоо сэргэж болзошгүй. Дотроо бодолтой дороо суурьтай байвал алдаанаас зайлсхийж чадна. Хэт хатуу ширүүн байдал гэр бүлийн уур амьсгалыг зөөлрүүлэхгүй.
ЗАГАС (2/19-3/20)
Дотны хүмүүстэй харьцахад хүндрэл үүсч магадгүй. Гэр бүлийн асуудлууд ажилд муугаар нөлөөлж, эсвэл нэр хүндэд сэвтэй байж мэднэ. Ойрын хамаатнууд болон хөршийнхөнтэйгөө харьцаагаа сайжруул. Таны уяхан, өгөөмөр сэтгэл, нээлттэй байдал амьдралын тань янз бүрийн хүрээнд тус болно.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна | ||
Үзсэн: 1465 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.