Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

2017-07-09 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны долоодугаар сарын 9. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны дунд улаан морь сарын шинийн 15. Адъяа гараг. Суулга одтой, нэг цагаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр.

                          Барилдлага: Үхэх 
                          Шүтэн барилдлага
: Сансар 
                          Суудал:
Шороо

Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.

Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр олонхид тань гэр бүлийнхнийхээ ая тохийг хангах боломж олдоно. Та дотны хүмүүстээ сэтгэл зүрхээ зориулснаар таны эрч хүч тэдэнд эерэгээр нөлөөлж амьдрах эрч хүч нэмнэ гэдгийг од эрхэс зөвлөж байна. Тэднээс талархлын үг сонсохыг бүү хичээ, зүгээр л тэдний төлөв амьдар гэдгийг зөвлөе.


ҮХЭР (4/20-5/20)

Таны хоол хүнс хангалттай их амин дэм агуулж байх ёстой. Энэ сард бие махбодид амин дэм ерөнхийдөө дутагдана. Эмийн сангаас иж бүрдэл амин дэм худалдан ав. Кальци агуулсан хоол хүнс хэрэглэ. Нүүрийнхээ арьсанд санаа тавь.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Элгэнд асуудал үүсэх магадлалтай. Сарын дундуур болгоомжгүй хөдөлснөөс нуруу нугасандаа гэмтэл авч болзошгүй. Архаг хууч ч хөдөлж магадгүй. Эрүүл мэнддээ анхаар. Ямар ус ууж байгаагаа шалга. Ус дамжуулах хоолойны ус цэвэршүүлэхгүй ууснаар та өөрийн бие эрхтнээ хордуулж болзошгүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Шинэ ололт амжилтаасаа багагүй мөнгө олно. Танд өнөөдөр тохилог байр сууцтай болох мөнгө, хүч хангалттай байна. Өөрийн орон сууц, гэр бүлдээ өөрчлөлт хийхэд тохиромжтой. Гоо сайхны болон орон байрныхаа их засварыг хийхэд тохиромжтой.


АРСЛАН (7/23-8/22)   

Азтай өдөр. Мөнгөтэй холбоотой ажил маш амжилттай урагшлах таатай боломж байна. Хувь заяа чинь ихийг өгнө. Сайн үйлс бүтээ. Худал амлалт, бодлогогүй алхам зэрэг нь таныг уй гашуу, гомдол гутралд хүргэнэ. Орчин тойрныхонтойгоо томоохон асуудалд орно, таныг хууран мэхлэж болзошгүй. Нэр төрөө хамгаал.


ОХИН (8/23-9/22)

Хайрын харьцаанд тохиромжтой үе. Зөрчил маргаан өөрөө алга болж, та нар амралтын өдрүүдийг сайхан өнгөрөөнө. Хэрвээ чин сэтгэлээсээ байж чадвал дотны хүн тань ойлгож туслах болно. Цаашдын орлого зарлагыг төлөвлөхдөө сарын эхний утгагүй зарлагуудаас болж өөрийгөө зэмлэнэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өөртөө итгэлтэй байж хувь хүний нэр хүндээ өргөх өдөр. Дурын нөхцөл байдалд байр сууриндаа итгэлтэй байж, өөрийн үзэл бодлоор бүхнийг шийдэх болно. Юу ч болж байсан үйл явдлыг өөрийнхөөрөө дүгнэж, бусдын нөлөөнд бүү авт.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хувийн амьдралд маргаан зөрчил гарах магадлал өндөр. Харьцаа тань тогтвортой бус байсан бол салалтад ч хүргэнэ. Та хоёр амьдралыг өөрөөр хардаг байснаа ойлгоно.


НУМ (11/22-12/21)

Сэтгэл санаа, эр зориг тань нэгэн үсрэлтээр зорьсон зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй байна. Аялал жуулчлалаар ялангуяа гадаад явбал өлзийтэй сайн, гэвч төрөлх хот эсвэл гадаадад байхдаа болгоомжтой байж орой үдэш хүн цөөтэй гудамжаар бүү яв.


МАТАР (12/22-1/19)

Та романтик харилцаандаа ялдам ба эелдэг байж, хамтрагчтайгаа бүхнээ хуваалцана. Танд мөн таны хамтрагчид хардалтын үндэс ялимгүй гялсхийлт байх бололтой. Өнөөдөр элэг, давсаг, шээсний сувгуудад зовиур илэрнэ.


ХУМХ (1/20-2/18)

Энэ өдрийг гэртээ өнгөрөөвөл сайн. Аюултай өдөр. Хөндлөнгийн муу нөлөө, муу мэдээ ирж болзошгүй. Хар ид шид, оюуны шийдэмгий бус байдал эргэлзээ авч ирнэ. Цэвэр агаарт зугаалах бусдаас зөвлөмж сонсох нь танд хэрэгтэй. Галын дэргэд сууж оройн хоолоо идээрэй. Даруу зан, ёс суртахуунлаг чанар нь энэ өдрийн муу хандлагыг багасгана.


ЗАГАС (2/19-3/20)

Тэвчээр, нягт нямбай байдал, анхаарал шаардах хариуцлагатай даалгавар биелүүлэх өдөр. Та ажил үүргээ сайн биелүүлэхээс гадна гэр бүлийнхнийхээ төлөө ч анхаарал халамж тавьж аль алиныг нь амжуулна.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн   
Үзсэн: 2245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй