MGL-93 маркийн шатахууны нийлүүлэлтийг ихэсгэхээр боллоо. Нийлүүлэлт хийгдээд удаагүй байгаа ч дотоодын хэрэгцээний 25 хувийг хангаж байгаа MGL-93-ыг манай улс өөрийн орондоо олборлож, түүхий газрын тосоо БНХАУ-руу экспортлон боловсруулснаар шатахуун болгон хэрэглэгчдэд түгээддэг болсон. Одоогийн байдлаар Замын Үүдийн шилжүүлэх байгууламж нэг сард 15 мянган тонн орчим газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачих хүчин чадалтай. БНХАУ-ын төмөр зам нарийн царигтай, харин манай улс өргөн царигтайн улмаас Замын Үүд дэх шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадал дутагдаж, эрэлт ихсээд байгаа аж. Тиймээс Замын Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийг хоёр дахин өргөтгөж, улмаар MGL-93 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн байна. Өргөтгөлийн ажлыг энэ оны есдүгээр сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд уг шилжүүлэх байгууламжийг өргөтгөснөөр хүчин чадлын хувьд хоёр дахин нэмэгдэж, сард 25-30 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн ачих боломж бүрдэнэ гэж албаныхан тооцоолсон байна.
Дашрамд дурьдахад MGL-93 шатахуунд “Дотоод шаталтат хөдөлгүүрийн түлш, автобензин, техникийн шаардлага” гэсэн стандартыг батлуулсан бөгөөд ингэснээр MGL-93 шатахуун албан ёсны стандарттай болж, чанарын хувьд найдвартай болж байгаа аж.
MGL-93 маркийн шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ | ||
Үзсэн: 1605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.