Шууд Chart

Морин спортын ууган гавьяат тамирчин Т.Цэрмаад зориулсан дуун суварга мэндэллээ

2017-07-10 13:40:23

Монголын морин спортын ууган гавьяат эмэгтэй тамирчин Т.Цэрмаад зориулсан уран бүтээл “Эрэмгий” нэртэйгээр мэндэлжээ. Улсын баяр наадмыг тохиолдуулан бий болсон уг дууны шүлгийг Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч У.Баярсайхан бичсэн бол хөгжмийг Н.Баасандорж урлаж, мөн дуулжээ.

Т.Цэрмаа нь морин спортод олон жил гар бие оролцон түмэндээ хүндлэн билээ. Иймд түүнд зориулж дуун суварга босгох нь зүйтэй гэсэн санааг яруу найрагч У.Баярсайхан хүүхдүүдийнх нь хамт ярилцаж ийнхүү бүтээсэн байна.

Клипний зураг авалт түүний хурдан морины уяа болон адууны дэргэд хийгджээ.

Тэрбээр “Алтай” констракшны захирал Х.Бат-Эрдэний ээж юм. 

 

Нийтэлсэн: Mонгол наадам 2017

Морин спортын ууган гавьяат тамирчин Т.Цэрмаад зориулсан дуун суварга мэндэллээ  
Үзсэн: 2757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.23.51.xxx] 2017-07-14 16:00
Мундаг юмаа, ямар гоё юм.Эрүүл энхийг хүсье.
Зочин [202.179.8.xxx] 2017-07-11 16:58
Дээр үед бага байхад Цэрмаа гэж мориор саад харайлгадаг мундаг бүсгүй байсан. Тэр хүн юм билээ. Урт наслаарай.

Бидэнтэй нэгдээрэй