Шууд Chart

254 шүдлэн бүртгэгдсэнээс 59 нь тоосоо өргөлөө

2017-07-10 16:35:59

Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд газар газрын шандаст 254 хурдан үрээ бүртгүүлснээс  195 нь үүлдэрлэг байдлаар хасагдаж  59 нь гарааны зурхай руу хөдөллөө.

Энэхүү уралдаанд:

- Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул,

- Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн бор халзан,

- Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, тод манлай уяач О.Батбилэгийн хонгор халзан,

- Төв аймгийн Баян сумын харьяат, улсын алдарт уяач П.Энхмөнхийн хул,

- Дундговь аймгийн Хулд сумын харьяат, улсын алдарт уяач С.Мөнхбатын хар,

- Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн алдарт уяач З.Батбаярын цавьдар,

- Ховд аймгийн Цэцэг сумын харьяат, аймгийн алдарт уяач Н.Баасанжавын хээр,

- Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, аймгийн алдарт уяач Р.Мөнхтөрийн зээрд, 

- Ховд аймгийн Мянгад сумын уугуул, аймгийн алдарт уяач З.Мэндсайханы хүрэн, 

- Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, нийслэлийн алдарт уяач Ц.Нүүдэлийн хонгор халзан,

- Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Г.Чинзоригийн хээр,

- Өвөрхангай аймгийн Өндөрхангай сумын харьяат, уяач Д.Нямсүрэнгийн хүрэн,

- Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, уяач Ч.Махбалын халтар,

- Төв аймгийн Заамар сумын харьяат, уяач Л.Шинэбилэгийн хүрэн,

- Улаанбаатар хот “Сэлбэ плаза” ХХК-ийн уяач Т.Раднаагийн хонгор,

- Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, уяач Б.Пүрэвжаргалын хар халзан,

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, уяач Т.Батхааны шарга бүүдэн,

- Ховд аймгийн Чандмань сумын харьяат, уяач Б.Болдын хээр,

- Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, уяач Н.Золзаяагийн халтар зэрэг улс бүсийн наадамд түрүүлж, айрагдсан хүлгүүд бүртгүүлээд байсан юм.

Түүнлчэн хязаалангийн уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна.  Ямартаа ч эхний дөрвөн үрээг хасах шийдвэр гараад байгаа аж. 

Нийтэлсэн: Mонгол наадам 2017

254 шүдлэн бүртгэгдсэнээс 59 нь тоосоо өргөлөө  
Үзсэн: 1383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй