Шууд Chart

Т.Батхааны шарга шүдлэн түрүүллээ

2017-07-10 17:59:45

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны уралдаанд 254 хүлэг бүртгүүлснээс 59 үрээ уралдав. Ийнхүү айргийн тавд хурдалсан хүлгийг уяач, уралдаанч хүүхдийнх нь хамт танилцуулья.

  1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, уяач Түмэнжаргалын Батхааны шарга. Уралдаанч есөн настай Дарьсүрэн. 
  2. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Б.Баярдоржийн хээр. Уралдаанч есөн настай О.Батбаяр.
  3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, уяач Д.Сумъяасүрэнгийн цагаан. Уралдаанч есөн настай Т.Гарам-Очир.
  4. Төв аймгийн Заамар сумын харьяат, уяач Д.Энхболдын хонгор. Уралдаанч 12 настай Б.Жавхлантөгс.
  5. Төв аймгийн Бүрэн сумын харьяат, уяач Д.Ариунбаярын хонгор халзан. Уралдаанч найман настай Т.Ариунсанаа тус тус хурдалжээ.
Нийтэлсэн: Mонгол наадам 2017

Т.Батхааны шарга шүдлэн түрүүллээ  
Үзсэн: 1359 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй