Шууд Chart

Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар хурц нартай халуун байна

2017-07-11 10:55:49

Улсын их баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар хурц нартай халуун байх тул наршилтаас сэргийлнэ уу..


Баруун аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 11-13-нд нутгийн хойд хэсгээр, 14-16-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 20-25 хэм, Их нуурууд болон Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 26-31 хэм дулаан байна. 15-16-нд  нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.    


Төвийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 10, 13-нд нутгийн баруун хэсгээр, долоодугаар 11-12-нд нутгийн хойд хэсгээр, 14-15-нд зарим газраар, 16-нд ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 27-32 хэм дулаан байна. 13-15-нд Орхон-Сэлэнгийн саваар өдөртөө 31-36 хэм хүрч хална.


Зүүн аймгуудын нутгаар: Долоодугаар 11-12, 16-нд нутгийн хойд хэсгээр, 13-14нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 10-11,13-нд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 24-29 хэм, бусад хугацаанд шөнөдөө 14-19 хэм өдөртөө 29-34 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 13, 15-16-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо  орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 хэм өдөртөө 29-34 хэм,бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 33-38 хэм хүрч хална

Нийтэлсэн: Mонгол наадам 2017

Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар хурц нартай халуун байна  
Үзсэн: 1205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй