Шууд Chart

Баярын өдрүүдээр банкууд хэрхэн ажиллах вэ

2017-07-11 12:01:52

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд арилжааны банкуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.


ХААН БАНК

Долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд томоохон хилийн боомт дээрх салбар нэгжүүдээс бусад бүх салбарууд  амарна.


ГОЛОМТ БАНК

Долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд Хүүхдийн 100 дахь Солонго 11.00-24.00 цаг хүртэл, Сансар бизнес төв 11.00-18.00 цагийн хооронд ажиллана.


ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Долоодугаар сарын11-15-ны өдрүүдэд Сансар салбар, Сөүл, Бага тойруу, Гурвалжин, 220 мянгат тооцооны төв, Баянцээл тооцооны төвүүд 10.30-16.30 цагийн хооронд ажиллана.


ТӨРИЙН БАНК

Долоодугаар сарын 14-нд Хүүхдийн 100, XIII хорооллын автобусны буудал, 17 дугаар сургуулийн хажууд байрлах салбарууд 10.00-16.00 цаг хүртэл ажиллана. Долоодугаар сарын 15-нд Таван шар, Налайх дүүрэг, 1000 нэрийн барааны зүүн талд байрлах салбарууд  10.00-16.00 цаг хүртэл ажиллана. Долоодугаар сарын 16-нд бүх салбар 10.00-16.00 цаг хүртэл ажиллана.


ХАС БАНК

Долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд Имарт тооцооны төв 11-13-нд 11.00-20.00 цагийн хооронд, 14-15-нд 10.00-22.00 цагийн хооронд ажиллана. Сансар 13-нд 11.00-17.00 цагийн хооронд ажиллана. "Ард" салбар 15-нд 11.00-17.00 цагийн хооронд ажиллана.


АРИГ БАНК

Долоодугаар сарын 11-14-ний өдрүүдэд амарна. 15-нд 40 мянгат салбар 10.00-18.00 цаг хүртэл ажиллана.


КАПИТАЛ БАНК

Долоодугаар сарын11-13 нд Имарт 11.00-20.00 цагийн хооронд ажиллана. 15-нд Имарт 10.00-22.00 цагт, 50 мянгат тооцооны төв 10.00-17.00, Найман шарга 10.00-17.00 цагийн хооронд ажиллана.


КАПИТРОН БАНК

Долоодугаар сарын 11-13-нд Их дэлгүүр 10.00-16.00 цагт, Сандэй 10.00-16.00 цагийн хооронд ажиллана. 14-15-нд Их дэлгүүр 10.00-16.00, Сандэй 10.00-16.00, Шангри-Ла 10.00-16.00 цагийн хооронд ажиллана.


УЛААНБААТАР ХОТЫН БАНК

Долоодугаар сарын 15-нд  10.00-17.00 цагт Чингэлтэй салбар нэгж ажиллаж, бусад салбарууд амарна.

Нийтэлсэн: Mонгол наадам 2017

Баярын өдрүүдээр банкууд хэрхэн ажиллах вэ  
Үзсэн: 1308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй