Шууд Chart

Улсын начин Г.Батбаатарын саарал соёолон түрүүллээ

2017-07-12 10:05:08

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын начин Г.Батбаатарын саарал соёолон түрүү магнай болж торгон жолоогоо өргүүллээ.

Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул С.Бямбасайханы халиун үрээ давхив.

Айргийн дөрөвт Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харьяат Г.Ганчулууны хээр, тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Б.Бадраагийн хул үрээ хурдаллаа. Энэ жил соёолон насны морьдын уралдаанд 170 орчим хурдан буян тоосоо өргөсөн юм.

Нийтэлсэн: Mонгол наадам 2017

Улсын начин Г.Батбаатарын саарал соёолон түрүүллээ   
Үзсэн: 2154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [112.72.11.xxx] 2017-07-12 11:14
Цагаандалай болимоор юм. Морь танихгүй, уралдааны дундуур лекц уншаад байгаа юм уу. Монглын нүүр царай үрчиийж харагдаад.МҮОНТ чинь дэлхийд Монголын нүүр црай шүү дээ. Нээх том дуугарсан амьтан одоо болноо. Батбаяр Бямбаа Нарантуяа нараас үлгэр аваач. Тэр гавьяатууд 70-аад оноос ажиллаж үнэхээр гавьяат болсон хүмүүс аргагүй л үлгэр жишээ үзүүлэх юм
Зочин [202.9.41.xxx] 2017-07-12 10:21
Soyolon yachwaa.

Бидэнтэй нэгдээрэй