* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Аюултай бэрхшээл ихтэй өдөр. Сэтгэл санааны тогтворгүйтэх бодлогошрох чанга хатуу үгээр бусдыг дайрах эсвэл чухал ажилд хөнгөн хуумгай хандах зэрэг нь албан ажилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй ойр дотны хүнтэйгээ зөрчилдөхөд хүргэж мэдэх юм. Танд таагүй зүйл тохиолдож болзошгүйг од эрхсийн байрлал харуулж байгаа учраас үг хэлээ цэгнэж согтууруулах төрлийн ундаанаас хол байхыг хичээгээрэй. Гэр бүлийн таагүй асуудлаа энэ өдрөөс өмнөх өдөрт шийдвэрлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ асуудал таныг илүү удаан зовоож сэтгэлийн дарамт учруулах болно.
Хумхын орд (1/20-2/18): Өөрчлөлт эхлэх өдөр. Ажил, үйл ажиллагаагаа өөрчлөх санал авна. Худалдааны ажил, эрсдэлтэй саадыг амжилттай давна. Та хувийн бүтээлч байдлаараа амжилтад хүрч чадна. Өөрийн хүндэтгэдэг хүнд өөрийгөө ойлгуулж, санхүүгийн дэмжлэг авна. санаачилгыг гартаа авахаас айх хэрэггүй. Самбаатай бай. Эрсдэлтэй байж ч болно.
Загасны орд (2/19-3/20): Хайр дурлалын өдөр. Өчигдрийн нөлөөгөөр өнөөдөр хөгжилтэй нөхцөл байдал хайр дурлалын мэдрэмж зонхилох болно. Ажил дээрээ улс төрөөс гадуур сэтгэж харахыг хичээгээрэй. Аливаа зүйлийг муугаар төгсгөхийг хүсэхгүй байгаа бол гадуур явахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Ажил хайж буй хүмүүсийн хувьд одоо бусдыг итгүүлэх, тэргүүлэх чадвар өндөр байгаа тул тун удахгүй ирээдүйн томоохон бизнесийг эхлүүлнэ. Аливааг цэвэр байлгах зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл таны хийх гэж буй ажил ямар нэг бохир зүйлстэй холбогдоогүй бол хожим таныг зовлон зүдгүүр тойрон гарах болно.
Хонины орд (3/21-4/19): Ажил дээр идэвх чармайлт гарган зүтгэх хэрэггүйг од эрхэс анхааруулж байна. Учир нь хэчнээн цаг зав, хүч хөдөлмөр гарган зүтгээд ч таны санасан үр дүнд хүрэхгүй л болов уу. Бодол гэнэт өөрчлөгдөх, сэтгэл санаагаар гэнэт унах хандлага ажиглагдаж болзошгүй. Энэ нь таныг хүрээлэн буй хүмүүстэй хэл амаа ололцоход сөргөөр нөлөөлнө. Элэг цөс муутай хүмүүс болгоомжтой байх шаардлагатай. Та элгээ сөрөг хүчин зүйлээс хамгаалах хэрэгтэй. Хэт тослог, хэт чихэрлэг, хоол хэтрүүлж идэх, их архи уух хэрэггүй.
Үхрийн орд (4/20-5/20): Эрсдэлтэй өдөр. Өнөөдөр оршин суугаа газраа өөрчлөх эсвэл мэргэжлээсээ өөр чиглэлийн ажилд орох боломж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Түншийн харилцаа мухардалд орох юм уу эсвэл төлөвлөгдөөгүй зардал гарч мэдэх нь. Хэрэв та ямар нэгэн тоног төхөөрөмж дээр найдан үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол төлөвлөгөөгөө эргэж нэг сайн хараарай. Зарим нэг тань дүрэм журмаас болоод тэвчээргүй болж мэдэх тул болгоомжтой байгаарай.
Ихрийн орд (5/21-6/21): Сэтгэлд нийцсэн сайхан өдөр. Энэ өдөр баяртай байна. Сар ба одны холбоо таны талд байна. Зугаатай зүйл мөрөөднө. Хэн нэгэнд хэлэлгүй төлөвлөгөө өөрчлөхөд санаа зоволтгүй. Магадгүй төлөвлөгөөнд бичсэнээр бизнесийн түншлэл ихсэнэ. Та гэрлэлтийн төлөвлөгөөгөө төсөвтэйгээ тааруулахыг хичээ. Энэ таны мөрөөдлийн өдөр байна. Найзууд болон гэр бүлтэйгээ баярт очно. Таны авъяас эвгүй байдлаас гарахад туслана. Та бусдыг орхин хайртдаа бэлэг авахыг илүүд үзнэ.
Мэлхийн орд (6/22-7/22): Дарамттай өдөр. Хэн нэгнийг зэмлэхээсээ өмнө асуудлыг тунгаа. Хамтран ажиллагсад тань таны уурыг маш ихээр хүргэдэг байж болно. Гэвч тэднийг үйл хөдлөлөөр нь дүгнэх хэрэгтэй. Өөрийн санаа бодлыг бусдад илэрхийлэхээс бүү татгалз. Ингэснээр та шинэ зүйлс сурч мэдэх болно. Өөрийгөө ажилдаа бүрэн зориулж чадвал их зүйлд хүрэх боломжтой байна. Ажлыг цаг тухайд нь хийснээр та өдрийн төгсгөл гэхэд өөрийнхөө гаргасан ахиц дэвшилдээ маш их сэтгэл хангалуун байх болно. Ажлын амбиц ихтэй мэлхийнхэний хувьд дээш ахиж дэвшихийн тулд цаашид юу хийх ёстойгоо дээд тушаалын хүмүүстэйгээ зөвлөлд.
Арслангийн орд (7/23-8/22): Олон талт өдөр. Та хэрэв аюултай сэдвүүдээс ялангуяа хамтын санхүүгийн асуудалтай холбоотой сэдвээс хол байх юм бол таны янаг амрагийн амьдрал сайжрах талтай байна. Амралтын өдрүүдийг хамтран амьдрагчтайгаа үр ашигтай өнгөрүүлэхээр бэлд. Бодол санаагаа хуваалцах, солилцох нь таныг хайртай хүмүүстэй чинь ойр дотно болгох ба та бас бага зэргийн сонирхолтой мэдээлэл, мэдлэг олж авна.
Охины орд (8/23-9/22): Зөрчилдөөнтэй өдөр. Өдрийн эхэнд өнгөгүй гунигтай байх болно. Орой тийш байдал өөрчлөгдөх болно. Зоригтой төсөлд оролцох ер бусын зүйл хийх санал авч болзошгүй. Сэтгэлд тодхон хоногших сайхан үйл явдал тохиож болзошгүй. Бизнэс эрхлэгчдийг хөрөнгө оруулалт яаран бүү хийхийг одод зөвлөж байна. Эрсдэлтэй үйл ажилд оролцох хэрэггүй. Сайн нөхцөл байдал гарч ирэхгүй бол хүлээн түүний дараагаар итгэлтэй хөдлөх хэрэгтэй. Ихэнх нь хайртай хүнтэйгээ үл ойлголцох ба салж ч магадгүй. Бүү сэтгэлээр уна.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Хөгжилтэй өдөр. Сэтгэлийн хөдөлгөөн өөрчлөлт агаарт дэгдэнэ.Танд хайр дурлал, мөнгийг өөртөө татах боломж олгох хэд хэдэн завшаан ирэх болно. Тусгай зорилгодоо хүрэхийн төлөө тэмц, аз од ба сайн удирдах чадвар хосолсны ачаар та амжилтанд хүрэх болно. Онцгой ажлын боломж гэнэт гарч ирнэ. Олон нийтийн арга хэмжээ хэн нэгэн онцгой хүнтэй учрах боломж олгоно. Түүнтэй өнгөрөөсөн хуучин цагтаа та эргэж очихгүй ч гэлээ тэр цагийг энхрийхнээр дурсах болно. Ганц бие жинлүүрийнхэн сохор болзооноос сайхан сэтгэгдэлтэй үлдэнэ.
Хилэнцийн орд (10/23-11/21): Эерэг өдөр. Бизнесийн амьдралд тань томоохон дэвшил гарна. Урт удаан хугацааны турш хамтран ажиллах найдвартай түнш, хэрэглэгчтэй холбогдоно. Ингэснээр таны үйлчилгээ, бүтээгдэхүүн сүлжээгээр тэлэн олон нийтэд хүрч ашиг, орлого нэмэгдэнэ. Ухаалаг, шинэ санаа орж ирэн үл хөдлөх хөрөнгө, худалдаа наймаа хийхэд ихээхэн ашиг олно.
Нумын орд (11/22-12/21): Ядуу дорой хүмүүст туслахаар гар сунгаснаар сайхан сэтгэлийг тань бусад хүмүүс анзаарч харах ба ажил олгогчоос сайн нөхцөлтэй ажил санал хүлээн авна. Хилэнцийн ордон дээр байгаа хавирган сар нь нумынханы гүнзгий сэтгэл хөдлөлийн холбоог тодотгож байна. Энэ орой хөгжилтэй байх боломжийг гарга. Ямар ч ажлын төлөвлөгөө байсан түр хойшлуулсанаар цагийг сайхан өнгөрүүлнэ.
Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 20/ | ||
Үзсэн: 1948 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.