Шууд Chart

Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн даага түрүүллээ

2017-07-12 14:45:22

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын даага дөнгөж сая бариандаа орлоо.

  1. Говь-Алтай аймгийн харьяат, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн.
  2. Баянхонгор аймгийн харьяат Д.Ганболдын хонгор.
  3. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат Б.Нямсүрэнгийн зээрд.
  4. Төв аймгийн харьяат Б.Баярбаатарын хул.
  5. 630 дугаартай уралдаанч хүүхдийн унасан Батбаярын хул.

Энэ насанд 282 даага бүртгүүлснээс 71 нь хөх тэнгэртээ тоосоо өргөсөн юм.

Нийтэлсэн: Mонгол наадам 2017

Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн даага түрүүллээ  
Үзсэн: 2046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй