Шууд Chart

Цагдаагийн алба хаагчид төөрсөн хүүхдийг гэрт нь хүргэж өгчээ

2017-07-12 16:19:54

Цагдаагийн алба хаагчид 2017 оны 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Хүй 7 худагт 8, Төв цэнгэлдэх хүрээлэнд 24, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Улаанбаатарын үдэш” цэнгүүний үеэр 34, нийт бага насны 66 хүүхэд төөрснийг бүртгэж эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн байна.



Тухайлбал, тус цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид 8 настай О нь Төв цэнгэлдэх хүрээлэнд төөрснийг олж Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Зээлийн ... дугаар гудамжны ... тоотод ээж Г-д нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний шөнийн 23 цагт хүлээлгэн өгчээ.

Иймд та бүхэн нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдийг төөрөх, болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлж, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулна уу. Хүүхэд төөрсөн, төөрсөн хүүхэд олсон тохиолдолд 102 тусгай дугаарын утсанд холбогдохыг зөвлөж байна.


Цагдаагийн алба хаагчид төөрсөн хүүхдийг гэрт нь хүргэж өгчээ   
Үзсэн: 1223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй