Шууд Chart

Шөвгийн 16-д хоёр аварга, таван харцага, нэг начин, найман аймгийн цолтой бөх үлдлээ

2017-07-12 16:24:42

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тавын даваа дөнгөж сая өндөрлөлөө. Одоогоор харваачдад шагнал гардуулах ёслол болж байгаа бөгөөд шөвгийн 16-д хоёр аварга, таван харцага, нэг начин, найман аймгийн цолтой бөх үлдээд байна.

Улсын начин цолны болзол хангасан дараах бөхчүүд хэрхэн барилдах нь оньсго мэт байна.

Улсын начин цолны болзол хангасан бөхчүүд:

  1. Булган аймгийн арслан Д.Тамир
  2. Говь-Алтай аймгийн хурц арслан Б.Хишигбаатар
  3. Ховд аймгийн арслан О.Хангай
  4. Баян-Өлгий аймгийн арслан Б.Серик
  5. Төв аймгийн арслан Г.Ганжад
  6. Булган аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ
  7. Архангай аймгийн арслан М.Бадарч
  8. Архангай аймгийн заан Ж.Дагва-Очир
Нийтэлсэн: Mонгол наадам 2017

Шөвгийн 16-д хоёр аварга, таван харцага, нэг начин, найман аймгийн цолтой бөх үлдлээ   
Үзсэн: 1651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй