Шууд Chart

Ц.Содномдорж түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртлээ

2017-07-12 20:19:31

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Монос" группийн бөх, улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Монгол Улсын арслан цолны болзол хангасан бол үзүүрт Увс аймгийн Улаангом сумын харьяат "Алдар" спорт хороо, "Увснуур" дэвжээний бөх улсын харцага Ө.Бат-Орших шалгарч, улсын гарьд цол хүртэв.

Их шөвөгт Булган аймгийн Сайхан сумын харъяат, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Олимпийн алт мөнгөн медалт, улсын харцага Н.Түвшинбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Д.Нэгдэлийн хүү Жаргалбар нар шалгарлаа.

 

Нийтэлсэн: Mонгол наадам 2017

Ц.Содномдорж түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртлээ   
Үзсэн: 4840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй