Шууд Chart

Эрлийз дунд ангилалд П.Одонбаатарын зээрд түрүүлэв

2017-07-13 15:21:29

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам Хүй долоон худагт уяачдын наадмаар үргэлжилж байна. Эрлийз дунд ангиллын морьдын уралдаанд  117 хурдан буян бүртгүүлснээс 112 нь гарааны зурхайгаас эргэлээ.

Энэ насанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач П.Одонбаатарын зээрд түрүү магнай болж, торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, уяач Г.Лхагвасүрэнгийн хээр хурдалсан бол айргийн гуравт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, уяач Г.Батболдын Сүлд хул давхив.

Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Ч.Гантөмөрийн хар халзан, айргийн тавд Архангай аймгийн Төвгрүүлэх сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Ө.Пүрэвбаатарын бор халзан хурдаллаа.

Нийтэлсэн: Mонгол наадам 2017

Эрлийз дунд ангилалд П.Одонбаатарын зээрд түрүүлэв   
Үзсэн: 2256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй