Шууд Chart

Эрлийз бага насны ангилалд З.Батбаярын бор халзан даага түрүүллээ

2017-07-13 17:13:48

Хүй долоон худагт уяачдын наадам үргэлжилж байна. Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан 91 даага бүртгүүлснээс 79 нь гарааны зурхайгаас эргэв.

Хурдан дааганаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн Алдарт уяач З.Батбаярын бор халзан даага түрүү магнай болж, торгон жолоогоо өргүүллээ.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Бат-Эрдэнийн бор аман хүзүүдэж, нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат уяач Ч.Хишигбаатарын хээр, Төв аймгийн Цээл сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач П.Баяраагийн сартай хүрэн, Хөвсгөл аймгийн харьяат УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын хул халзан даага айрагдлаа.

Нийтэлсэн: Mонгол наадам 2017

Эрлийз бага насны ангилалд З.Батбаярын бор халзан даага түрүүллээ  
Үзсэн: 2816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [62.167.114.xxx] 2017-07-13 17:38
ye hoorhiidoo yu bodoj yavaa boldoo, hyyhed mori 2 l hoorhon umaa, tyryylsen tyryyleegui

Бидэнтэй нэгдээрэй