Шууд Chart

“Playtime 2013” наадамд тоглох хүсэлтэй хамтлагуудыг шалгаруулна

2013-06-27 19:45:47

 "Хай-Фай рекордс"-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Playtime 2013” наадамд оролцох оролцогчдын бүртгэл энэ арын 25-нд дуусгавар болсноор тус наадамд уран бүтээлийнхээ дээжийг өргөх хамтлагуудын сонгон шалгаруулалт эхлэхээр болжээ. Наадам  долдугаар сарын 27, 28–нд Гачууртын “Монгол шилтгээн”-нд болох бөгөөд шинэ хамтлаг дуучдын хувьд тодорхой шалгаруулалтанд орж байж, эрхээ баталгаажуулах юм байна. Сонгон шалгаруулалтанд нийт 42 хамтлаг оролцох хүсэлтээ ирүүлснээс 30 гаруй хамтлагийг шалгаруулан “Playtime 2013”-т тоглуулах аж.

Маргааш 16.00 цагт “Hanzo” клубт шалгаруулалт явагдах бөгөөд шүүгчээр “Лемон продакшн” студийн захирал Л.Лхагвадорж, “Playtime -2013” наадмын продюссер Ц.Нацагдорж нар ажиллахаар болсон байна.
Зохион байгуулагчдын зүгээс нэг хамтлагийн тоглох тоглолтын хугацааг уртасгах зорилгоор бүтэн “сэт” үргэлжлүүлэхээр болсон байна. Сонирхуулж хэлэхэд тус наадмын хүрээнд шар айргийн тусгай  хотхон байгуулж, амьд хөгжим сонирхогчдын эд хэрэгсэл, цомгийн цуглуулгыг худалдах зах ажиллахын зэрэгцээ эхний өдрийн орой нь болдог галын наадмаа ч зохиохоо мартаагүй гэдгээ дуулгалаа.
Нийтэлсэн: Мөнхөө

“Playtime 2013” наадамд тоглох хүсэлтэй хамтлагуудыг шалгаруулна  
Үзсэн: 1978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй