![](/uploads/201311/news/thumb/da6cba030803b1efe65f26d884e72e73_x3.jpg)
Манай улс сүүлийн 40 жилд нийт 300 гаруй сая тонн нүүрс олборлосны 220 орчим сая тонн буюу 70 гаруй хувийг 1990 оноос хойш олборложээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд 84 сая тонн нүүрс экспортолсон байна. 1955-1969 онд газрын тосны Зүүнбаян, Цагаан Элсний ордоос нийт 540 мянган тонн түүхий нефть олборлосон аж.
Харин 1997 оноос хойш Монголд газрын тос олборлох үйлдвэрлэл сэргэж, энэ хугацаанд нийт 2.4 сая тонн газрын тос олборлосон нь нефтийн 81.7 хувийг эзэлжээ.
Монгол Улсын геологийн эрэл хайгуул, уул уурхай, газрын тосны салбарын үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн жилүүдэд түргэн хурдацтай өсөн нэмэгджээ. Мөн сүүлийн хоёр жилд манай улсын ашигт малтмалын экспортын гол нэрийн бутээгдэхүүний үнэ олон улсын зах зээлд уналттай байгаа нь салбарын өмнө тулгарч буй нэгэн сорилт хэмээн мэргэжилтнүүд онцоллоо.
Манай улсын нүүрсний олборлолт нэмэгдэж байна | ||
Үзсэн: 821 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.