Шууд Chart

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийг оношилно

2013-11-20 10:18:29

Туул ротари” клубын “Хүүхдийн зүрх” төслийн хүрээнд БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн зүрхний мэс заслын 18 эмч, сувилагч Монголд иржээ.

Тэд өчигдрөөс манай улсын эмч нартай хамтран, Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн хяналтад байсан зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үзэж, оношилж байна. Оношилгооны дараа 10 хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийх аж.
Нэг хүүхдийн хагалгааны зардал нь 20-30 мянган ам.доллар бөгөөд БНСУ-ын эмч нар сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй мэс засал хийх юм.
 
 “Туул ротари” клуб ирэх жилээс Монголын зүрхний мэс заслын эмч нарыг тус улсад мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамруулахаар болжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийг оношилно  
Үзсэн: 1085 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй