Шууд Chart

469.4 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлжээ

2013-11-20 10:36:09

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт энэ сарын 18-ны өдрийн байдлаар  өмнө олгосон ипотекийн зээлээс 797.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 16682 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 469.4 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.

Иргэд 704.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 10765 иргэнд 624.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

469.4 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлжээ  
Үзсэн: 1136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй