Шууд Chart

Бага насны хүүхдийг автомашинд зөв, аюулгүй тээвэрлэхийг анхааруулж байна

2017-07-18 15:44:27

2017 оны 7 дугаар сарын 17-ны Даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 277 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 195 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 17 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтсэн.

Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 51 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч 2, явган зорчигч 4 бүртгэгджээ.

Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 8 ослын улмаас 8 хүн гэмтсэн, мөргөлдсөн 2 ослын улмаас 1 хүний амь нас хохирч, 5 хүн гэмтсэн бол онхолдох хэлбэрээр гарсан 1 ослын улмаас 3 хүн бэртэж гэмтэн одоо ГССҮТ-д эмчлүүлж байна.

Тухайлбал:

1. 2017 оны 07 дугаар сарын 18-ны 02 цагийн орчимд БЗД-ийн нутаг “Ургах наран” хорооллын урд замд амины T.Prius-20 маркийн автомашин T.Prius-11 маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 1 нас 6 сартай Г-н амь нас хохирч, 4 хүн гэмтсэн.

Орон нутагт:

1. Архангай аймгийн Хашаат сумын нутаг асфальтан замд T.landcruiser маркийн Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 57 настай Д-н амь нас хохирсон хэргийг Архангай аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

ТА ХҮҮХДЭЭ ХАЙРЛАДАГ Л БОЛ АРЫН СУУДАЛД, ХАМГААЛАЛТЫН БҮС, СУУДАЛ ХЭРЭГЛЭН СУУЛГА...


Бага насны хүүхдийг автомашинд зөв, аюулгүй тээвэрлэхийг анхааруулж байна  
Үзсэн: 1022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй