Шууд Chart

Залуу малчид цөөрч байна

2013-11-20 12:08:29

Хөдөлмөрийн яам, ХЭҮТ, Завхан аймгийн Хөдөлмөрийн хэлтэс хамтран өчигдөр залуу малчдын чуулга уулзалт зохион байгууллаа.

 
24 сумын 360 гаруй малчин залуу оролцсон уг чуулганаар яамнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр болон малчдыг дэмжих  бодлогын талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцсон юм.
 
Энэ үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Хүн амаа хүнсээр, хөнгөн үйлдвэрлэлийг түүхий эдээр хангаж байгаа учраас мал аж ахуй эрхлэгчид бол баялаг бүтээгчид юм. Тиймээс Засгийн газраас малчдаа бодлогоор дэмжихэд анхаарч, 2009 онд “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”, 2012 онд “Монгол мал” хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна. Бодлого, хөтөлбөрийн талаарх та бүхний санал маш чухал. Мал аж ахуй эрхлэгчид хөдөлмөрийн насныхны 37 хувийг эзэлж, ДНБ-ий 80 орчим, экспортын бүтээгдэхүүний 20 орчим хувийг бүрдүүлж байна. Гэвч сүүлийн жилүүдэд залуу малчдын тоо цөөрч байгаа учраас төр энэ тал дээр анхаарна” гэлээ.
 
Залуу малчдын 157 мянга нь 16-35 насных бол 2012 оны эцсээр энэ насны залуу малчны тоо 117 мянга болж цөөрсөн байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Залуу малчид цөөрч байна  
Үзсэн: 1282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй