![](/uploads/201311/news/thumb/1b9ff9e6059db295cb33b7e84692c0d3_x3.jpg)
Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид нийслэл хотноо бүтээлээ тайлагнахаар хүрэлцэн иржээ. 1959 оноос хойш нийслэл хотынхоо үзэгчидтэй уран бүтээлээрээ уулзаагүй байсаар өдийг хүрсэн тус театрынхан энэ удаа алдарт У.Шекспирийн “Шуурга” жүжиг, аймгийнхаа олон ястнуудын үүх түүх, соёл уламжлалын гайхамшигийг нээн үзүүлсэн “Этүгэн тэнгэрийн дуудлага” бүрэн хэмжээний концертоор бэлэг барих юм.
"Этүгэн тэнгэрийн дуудлага” бүрэн хэмжээний концертыг УГЗ С.Сүхбаатар найруулсан бөгөөд СТА Н.Сэржмятав, н.Лхавгажий нарын 80 гаруй уран бүтээлчид оролцох юм.
Алдарт У.Шекспирийн “Шуурга” жүжгийг тус аймгийн Хөгжимт драмын театрын 80 жилийн ойд зориулан хийсэн ажлынхаа хүрээнд Ази тивдээ анхлан тавьснаараа ихээхэн онцлогтой. Хөдөө орон нутгийн театруудын үйл ажиллагааг дэмжих, шинэ уран бүтээл дээр төрийн зүгээс анхаарал тавих зорилгоор дээрх уран бүтээлүүдийг ССАЖЯ-ны харьяат “Соёл урлагийг хөгжүүлэх сан” дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
“Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын гурван өдөр” нэрийн дор зохион байгуулагдах тоглолтууд 12 сарын 1-3-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд тасалбарын үнэ 20.000 төгрөг юм. "Этүгэн тэнгэрийн дуудлага” бүрэн хэмжээний концерт нь СТӨ-нд хоёр өдөр тоглогдох бол У.Шекспирийн “Шуурга” жүжиг УДЭТ-ын тайзнаа 12 сарын 3-ны өдөр амилна. Тоглолтуудын тасалбарыг холбогдох газруудын билетийн касснаас авч болох ба ноён зууч 1950 үнэгүй хүргэж өгөх аж.
“Этүгэн тэнгэрийн дуудлага”-д урьж байна | ||
Үзсэн: 3059 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.