![](/uploads/201707/news/thumb/a2dbeb7b5c68853fb287504042f84ef3_x3.jpg)
Олон улсын усан спортын холбооноос 2 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг усанд сэлэлтийн ДАШТ Унгар улсын нийслэл Будапешт хотноо 10 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ жилийн ДА-д 182 орны баг тамирчид хүрэлцэн ирж өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний 11 дэх өдрийн дараах байдлаар БНХАУ-ын баг тамирчид нийтдээ 22 медаль хүртсэн амжилтаараа тэргүүн байрт бичигдэж байна.
Энэ өдрийн тэмцээн уралдаанууд эрэгтэйчүүдийн усанд үсрэлтийн төрлөөр эхэлж, аваргын төлөө энэ жилийн ДА-с 2 алтан медаль хүртчихээд байсан БНХАУ-ын тамирчин Чен Айшен болон ИБУИНВУ-ын тамирчин ТОмас Дэйли нар ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн байна. Рио 2016 зуны олимпийн 31-р наадам 10 метрийн тавцан дээрээс усанд үсрэх энэхүү төрлөөр аваргын алтан медалийг хүртэж байсан Чен Айшин энэ өдөр ч шилдэг гүйцэтгэлийг харуулж, сүүлийн буюу 6-р тойргийн үсрэлтээрээ бүтэн2, хагас эргэлттэй усанд орж, онооны жагсаалтын тэргүүн байрт дэвшээд байсан. Харин үүний дараа 23 настай Англи тамирчин ТОмас Дэйли өөрийн үсрэлтийг төгс гүйцэтгэж 590.95 оноотой болсоноор, Хятадын тамирчнаас 5.7 оноогоор илүү гарч аваргын болзлыг хангасан юм. Энэ төрлийн хүрэл медалийн мөн Хятадын тамирчин Ян Жиан хүртсэн байна.
Үүний дараа 3 метрийн холимог синхрон үсрэлтийн төрөл эхэлж, хятадын тамирчин ВАн Хан, Ди Жен нар 323.70 оноог авсанаар тэргүүн байрыг эзэллээ. Тэдний хувьд энэ жилийн дэлхийн аваргын 10 болон метрийн синхрон үсрэлтийн хосын төрөлө ийнхүү түрүүлж байна. Хятадын хос мөн 2 жилийн өмнө ОХУ-ын Казань хотноо болсон ДАШТ-д энэ төрөлдөө түрүүлж байсан амжилттай. Харин Их Британий Том Дэйли энэ удаад өөрийн нутаг нэгт тамирчин Грэйс Рэйдийн хамтаар өрсөлдөж, 308.04 оноог авсанаар мөнгөн медалийн болзлыг хангасан байна. Тэд өмнө нь хамтдаа 2016 оны ЕАШТ-д хосын төрлөөр аваргалж байсан юм. Энэ төрлийн хүрэл медалийг харин Канадын хос Женнифер Абел, Францойс Имбэөү-Дулак нар 297.72 оноо авсан амижлтаараа хүртлээ. Женнифер Абелийн хувьд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлдөө мөн хүрэл медалийг хүртээд байсан юм.
Усан спортын ДАШТ үргэлжилж байна | ||
Үзсэн: 1199 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.