Шууд Chart

Европын цомын аваргууд учраа тааран тоглолоо

2017-07-24 16:56:57

"International Champions Cup" буюу олон улсын аваргуудын цом нэртэй нөхөрсөг тэмцээнд оролцож байгаа 2017 оны Европын цомын эзэд энэ удаад АНУ-ын Санта Кларад учраа тааран тгололоо. Энэ өдрийн тоглолтыг 68.000 хөлбөмбөгийн хорхойтнууд үзэж сонирхжээ. Европа лигийн аварга МЮ клубээс энэ өдрийн тоглолтын 1-р үеийн төгсгөл Франц довтлогч Энтони Марсиал уран тансаг тоглолтыг үзүүлж, зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг нь багийн залуу од Жесе Лингаард амжилттай төгсгөж тооны харьцааг нээсэн. Улмаар тоглолтын 2-р үе эхэлж, 68 дахь минутад жигүүрийн хамгаалагч Виктор Линделоф, Тер Эрнандезийн довтолгоог алдаа гарган зогсоосноор Лос Бланкосчууд т.ц хийх эрхтэй болсон юм. Энэ цохилтыг 25 настай Бразил х.х Касемиро амжилттай гүйцэтгэж гоолын зөрүүг тэнцүүлсэн юм. Энэ өдрийн тоглолтыг мөн кино урлагийн нэрт жүжигчин Жулиа Робертс хүрэлцэн ирж үзжээ.

Үндсэн цаг улмаар тэнцээгээр өндөрлөж, тоглолтын ялагч торгуулийн цохилтоос шийдэгдэхээр болсон юм. МЮ-с 5 дахь цохилтыг гүйцэтгэсэн Дэлие Блинд хаалгачын байранд нь цохиод гоолыг оруулж чадсан бол РМ-с Касемиро 5 дахь цохилтыг хийсэн ч хөндлөвч оносноор, т.ц-д 2:1-н харьцаатайгаар Европын лигийн цомын эзэн Улаан Чөтгөрүүд өрсөлдөгчөө хожсон юм. АНУ болон БНХАУ, Сингапурт үргэлжилж байгаа 2017 оны олон улсын цом тэмцээний цомын эзэд энэ сарын 30-ны өдөр тодрох юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Европын цомын аваргууд учраа тааран тоглолоо  
Үзсэн: 1169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй