Шууд Chart

Данило Английн "Манчестер Сити"-д ирлээ

2017-07-24 17:01:10

Английн "Манчестер Сити" клуб Испанийн эзэн хааны "Реал Мадрид" клубын баруун жигүүрийн хамгаалагч Данилог багтаа нэгтгэснээ албан ёсоор олон нийтэд мэдэгдлээ. Английн баг 26.5 сая паунд буюу 34.4 сая америк долларын үнээр түүнийг өөрийн багтаа авчээ. 26 настай Бразил залуу Данило шинэ багтайгаа 5 жилийн гэрээг үзэглэсэн бөгөөд баг нь одоогоор АНУ-д шинэ улирлын өмнөх аяллаа үргэлжлүүлж байгаа юм.

Бразилын алдарт "Сантос" клубээс мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлж байсан Данилог "Реал Мадрид"-ын удирдлагууд 2015 онд Португалийн "Порту" клубээс багтаа авч байсан юм. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Испанийн нийслэл хотын "Сантиаго Бернабеу"-д байх хугацаандаа Данило луйз да Силва ЕХХ-ны "Аваргуудын лиг"-т 2 удаа түрүүлж, Европын супер цом, ОУХБХ-ны Клубуудын ДАШТ, Испанийн "Ла лиг"-т тус тус нэг удаа түрүүлжээ. "Манчестер Сити"-гийн дасгалжуулагч Пеп Гуардиало түүнийг өөрийн багтаа баруун жигүүрийн ар дээр болон жигүүрийн хагас хамгаалалтын байрлалд тоглуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Тэрээр шинэ багтаа 3 дугаарыг эзэмшин тоглохоор болжээ. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Данило Английн "Манчестер Сити"-д ирлээ  
Үзсэн: 982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй