![](/uploads/201707/news/thumb/565e7db466c3873341a10852fc89d632_x3.jpg)
2017 оны дэлхийн тоглолт Польшийн Вроцлав хотноо энэ сарын 20-30-ны өдрүүдэд үргэлжлэн явагдах юм. Олимпийн бус спортын төрлүүдээр 4 жил тутамд нэг удаа зохиогддог энэхүү дэлхийн спортын наадамд энэ жил дэлхийн 102 орноос хүрэлцэн ирсэн 3168 тамирчин оролцож байна. 2017 оны Дэлхийн наадам 4 дэх өдрөө үргэлжлэн явагдаж, энэ өдөр сүмо бөхийн төрлийн эрэгтэй эмэгтэй хүнд жингийн медалийн эзэд тодорлоо. Эрэгтэйчүүдийн хүнд жингийн шигшээд ОХУ-ын 2 тамирчин шалгаран өрсөлдсөн байна. Энэ барилдаанд Василий Маргиев өрсөлдөг бөа Батыр Алтыевийг биеийн жин болон хүчний илүүгээр буулган авч алтан медалийн болзол хангасан юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн хүнд жингийн аваргын төлөө ОХУ-ын Анна Полиакова, Украйны бөх Иванна Березовска нар өрсөлдөж, Оросын сүмоч өрсөлдөгчөө ялжээ.
Баг тамирчдыг одоогоор ОХУ-ын баг тамирчид 35 медаль хүртсэн амжилтаараа медалийн тоо болоод чанараар тэргүүлж байгаа бол Италийн баг 23, ХБНГУ-ын баг 20 медаль хүртсэн амжилтаар удаалж байна.
Дэлхийн тоглолт 4 дэх өдрөө үргэлжилж байна | ||
Үзсэн: 2161 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.