![](/uploads/201707/news/thumb/665c786422aedc82919934a74b57f6d8_x3.jpg)
2017 оны дэлхийн тоглолт Польшийн Вроцлав хотноо энэ сраын 20-30-ны өдрүүдэд үргэлжлэн явагдах юм. Олимпийн бус спортын төрлүүдээр 4 жил тутамд нэг удаа зохиогддог энэхүү дэлхийн спортын наадамд энэ жил дэлхийн 102 орноос хүрэлцэн ирсэн 3168 тамирчин оролцож байна.2017 оны Дэлхийн наадам одоогоор 4 дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Энэ удаагийн дэлхийн тоглолт спортын 31 төрөлд зохиогдож байгаагаас Монгол Улсыг төлөөлж сүмо болон жиү жицү бөх, аеробик гимнастик гэсэн 3 төрлөөр 15 тамирчин оролцлоо. Сүмо бөхийн дунд жингийн барилдаанд эмэгтэйчүүдээс Мөнхцэцэг алтан медаль, эрэгтэйчүүдээс Өсөхбаяр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна. Харин аеробик гимнастикийн баг тамирчид 10 дахь удаагийн дэлхийн тоглолтод шагналт 6-р байр эзэлсэн амжилтыг үзүүлжээ. Монголын баг одоогоор медалийн тоо болон чансааны амжилтаараа дэлхийн 102 орноос 17-р байрт эрэмбэлэгдэж байна. Өмнө нь 2013 онд Колумб улсад болсон ес дэх удаагийн наадамд манай улс сүмо бөхийн төрөлд нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж байсан билээ.
Монголчууд дэлхийн тоглолтоос 2 медаль хүртээд байна | ||
Үзсэн: 1284 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.